Хүүхдүүд өнөөдөр үлэг гүрвэлийн гайхамшигтай танилцаж, од эрхэсийн ордноор зочилно | News.MN

Хүүхдүүд өнөөдөр үлэг гүрвэлийн гайхамшигтай танилцаж, од эрхэсийн ордноор зочилно

Хүүхдүүд өнөөдөр үлэг гүрвэлийн гайхамшигтай танилцаж, од эрхэсийн ордноор зочилно

Хүүхдүүд өнөөдөр үлэг гүрвэлийн гайхамшигтай танилцаж, од эрхэсийн ордноор зочилно

Монгол улсын Шинжлэх ухааны Академиас Нийслэлийн Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд 5 дэх жилдээ  “Эрдмийн аян”-ыг  зохион байгуулж байна.

“Эрдмийн аян” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал хийдэг уламжлалтай.

Палеонтологи, геологийн хүрээлэнгийн “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болгосон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлдэг.

Харин Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-д зочилсноор хүүхдүүд “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харах боломжтой юм.

Өнөөдрийн “Эрдмийн аян”-нд нийслэлийн ерөнхий боловсролын 60, 38, 124-р сургуулиудын нийт 200 орчим сурагчид хуваарийн дагуу хамрагдаж байна.

Уг арга хэмжээний үеэр Шинжлэх ухааны Академиас тус сургуулиудын номын санд болон хүүхдүүдэд тус академиас эрхлэн гаргадаг “Танин мэдэхүйн цуврал” номоо  хандивлав.

Эх сурвалж: ШУА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж