Ц.Баатархүү “Өрх бүр 5 мод” санаачилгаа бодитоор үлгэрлэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Ц.Баатархүү “Өрх бүр 5 мод” санаачилгаа бодитоор үлгэрлэж эхэлжээ

Ц.Баатархүү “Өрх бүр 5 мод” санаачилгаа бодитоор үлгэрлэж эхэлжээ

Хотыг амилуулагч нь ургаж байгаа модод байдаг. Мод жолоочийн аюулгүй байдалд эерэгээр нөлөөлдөг. Модтой хэсгээр яваа ямар ч жолооч хурд хэтрүүлдэггүй. Гудамжны модны сүүдэр нь явгам замыг 60 хувиар хамгаалдаг судалгаа байна. Мод ихтэй төвийн дүүргүүдэд жуулчид бүтээгдэхүүнд авахаар 9-12 хувиар илүү цагаа үрдэг. Мод автозамын түгжрэлд эерэг нөлөөтэй. Ногоон орчинтой зам дээр хүмүүсийн харилцан ойлголцол, хүлээн авах чадвар илүү байдаг.

Түүнчлэн ногоон орчинд амьдардаггүй хүмүүс таргалах магадлал 40 хувиар их байдаг судалгаа байна. Ногоон орчин хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлдөг. Ногоон орчин харагдахгүй байгаа газарт ажилладаг хүмүүс 23 хувиар өвчлөмтгий байдаг гэсэн нэгэн судалгаа бий. Модтой орчин нь 5 минутын дотор стрессийн түвшинг бууруулдаг. Мод нь агаарыг бохирдуулагч бодисыг шүүж, астма болон бусад амьсгалын замын өвчнийг үүсгэхээс сэргийлдэг гэх зэрэг модны ач тусын талаар олон судалгаа байдаг байна.

Иймд дэлхийн томоохон хот суурин газруудын хувьд ногоон байгууламж нь тодорхой үнэлгээтэй байдаг бөгөөд хөрөнгөд тооцогддог байна. Дэлхийн хотуудад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дунджаар 15 – 18 метр кв байна. Улаанбаатар хотод одоогоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.5 метр кв байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн багадаа 9 мкв болгохыг зөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар жил бүр мод тарьж байгаа боловч ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдэхүйц хэмжээнд тарьж ургуулж чадахгүй байгаа юм. Улаанбаатар хотын иргэд санаачилгаараа мод тарихгүй бол ойрын 10 жилдээ хот 2 сая ч модтой болохгүй тооцоо байна. Харин хотын 387 мянган өрх 1 жилд 5 мод тарьж, арчлан ургуулж чадвал 1 жилийн дотор 1-2 сая мод ургуулах боломжтой юм байна. Иймд НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өрх бүр мод тарих санаачилгыг гаргаж, өөрийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хорооны айлуудад “Ногоон үндэстэн” ТББ-ынхантай хамтран мод тарьсан байна. Айл өрхүүдийн оролцоотой, арчилгаатай байх үүднээс хашаанд нь тарьсан тул модны ургалт чамгүй сайн байгаа аж.

Улаанбаатар хотын нийт хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдардаг боловч нийт модны 60 хувь нь орон сууцны хороололд ургадаг. Гэр хорооллын хувьд мод ургамалгүйн улмаас агаар, хөрсний бохирдол, тоосжилт хамгийн их байгаа юм. Харин мод тарьснаар тодорхой хугацааны дараа эерэг үр дүн гарна гэж тэд үзэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж