Сүүлийн өдрүүдэд 1999 төгрөг дээр тогтворжсон ам.долларын ханш буцаад өслөө. Өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг “Найман шарга” зах дээр 1995 төгрөгөөр авч, 1999 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2001 төгрөгөөр зарж байна. Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 1997 төгрөг 26 мөнгө байна.
Долларын ханш өсөх хамгийн том шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаатай холбоотой аж. Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт ДНБ-ийн дөнгөж нэг хувьтай тэнцэж байгаа юм.
О.САР