Африк руу томилолтоор явсан хоёр гэлэнмаа бие давхар болжээ | News.MN

Африк руу томилолтоор явсан хоёр гэлэнмаа бие давхар болжээ

Африк руу томилолтоор явсан хоёр гэлэнмаа бие давхар болжээ

Африк руу томилолтоор явсан хоёр гэлэнмаа бие давхар болжээ

Нэрийг нь нууцалсан хоёр гэлэнмаа Африк руу сайн дурын ажил хийхээр яваад сахил санваараа умартан хөл хүнд болоод Сицильд иржээ. Тэдний нэг нь 34 настай. Уг гэлэнмаа  нутагтаа эргэж ирээд гэдэс нь өвдсөний улмаас эмнэлэгт үзүүлэхдээ жирэмсэн гэдгээ мэджээ. Тэрбээр Сицилийн Милителло хотын сүмд бүртгэлтэй ч эсэн мэнд амаржихдаа бэлдэхээр Палермо руу нүүсэн байна. Хүүхдээ өсгөхийн тулд ариун амьдралаасаа татгалзах хүндхэн сонголт тэднийг хүлээж байгаа гэнэ.

Милителло хотын дарга Сальвадор Риотта "Энэ мэдээ манай хотынхныг маш цочроосон. Мэдээг нууцлах ёстой байсан юм" гэж хэвлэлд ярьжээ. Харин нөгөө гэлэнмаа нь сэтгэл гутралд орсон ээжүүд болон тэдний үр хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх сүмийн ажлаар явж ирээд хөл хүндтэй болсноо мэдсэн байна.

Пап лам Францис гэлэнмаа нар бэлгийн харилцаанд орох нь ихэссэн гэдгийг энэ жилийн эхээр хүлээж, "Бид үүнтэй хатуу тэмцэх ёстой" хэмээн  өнгөрсөн тавдугаар сард сүмийн удирдлагууд болон номлогч, гэлэнмаа нар бэлгийн харилцааныхаа тухай үнэнээ хүлээх талаар хууль  боловсруулжээ. Хоёр гэлэнмаа өдгөө сүмээс явж, төрөлх нутаг руугаа буцжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-11-06 133.82.251.241

"Бид үүнтэй хатуу тэмцэх ёстой" гэнэ үү? Хорвоо ертөнцийн жам ёсны эсрэг пап өвөө хэрхэн яаж тэмцэх юм болдоо?

Avatar

Зочин 2019-11-06 202.21.108.100

Католикууд гэлэнмаанууддаа төмөр бандаж хийж өгөх биз.

Avatar

Зочин 2019-11-06 202.179.2.147

Хахаха. Юун ч сүртэй юм дээ. Манаа хамба лам нар авгайтай болоод л байна, жирэмслүүлээд болоод л байна

Avatar

Зочин 2019-11-06 202.126.89.7

Түвд мэт нь музейн үзмэр болж шашин нь мухардалд орж бгаа.

Avatar

Зочин 2019-11-06 122.201.19.99

Barag zuv zamaa songojee. Uriin zulai unerleh gej l emegtei hun bolj turdug .

Avatar

Зочин 2019-11-06 66.181.184.158

бид төрх нь ариун бус явдал гэнээ.ккк

Avatar

африк засаануушкаа мандтугай 2019-11-06 202.179.27.142

хоосон 10000 мөргөснөөс күн гэдгээ мэдэрч хэвлийгээ калуун оргиулах нь нартын жиргал бус уу

Avatar

Москва 2019-11-06 213.87.137.8

Хүүхдээ өсгөхийн тулд ариун амьдралаасаа татгалзах хүндхэн сонголт тэднийг хүлээж байгаа гэнэ.

Avatar

Москва 2019-11-06 213.87.137.8

Жирэмсэн болох хуухэд теруулэх АРИУН явдал биш юмуу тэгээд

Avatar

Зочин 2019-11-06 66.181.184.158

иссүс биш л гээд байх шиг байнадаа.ккк

Avatar

Зочин 2019-11-06 66.181.161.9

Хүний эрх юм даа. Шашин гэдгээр халхавчлаж хүхээд гаргах эрхийг нь боож бдаг тэнэг шашин бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж