Африк руу томилолтоор явсан хоёр гэлэнмаа бие давхар болжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Африк руу томилолтоор явсан хоёр гэлэнмаа бие давхар болжээ

Африк руу томилолтоор явсан хоёр гэлэнмаа бие давхар болжээ

Нэрийг нь нууцалсан хоёр гэлэнмаа Африк руу сайн дурын ажил хийхээр яваад сахил санваараа умартан хөл хүнд болоод Сицильд иржээ. Тэдний нэг нь 34 настай. Уг гэлэнмаа  нутагтаа эргэж ирээд гэдэс нь өвдсөний улмаас эмнэлэгт үзүүлэхдээ жирэмсэн гэдгээ мэджээ. Тэрбээр Сицилийн Милителло хотын сүмд бүртгэлтэй ч эсэн мэнд амаржихдаа бэлдэхээр Палермо руу нүүсэн байна. Хүүхдээ өсгөхийн тулд ариун амьдралаасаа татгалзах хүндхэн сонголт тэднийг хүлээж байгаа гэнэ.

Милителло хотын дарга Сальвадор Риотта "Энэ мэдээ манай хотынхныг маш цочроосон. Мэдээг нууцлах ёстой байсан юм" гэж хэвлэлд ярьжээ. Харин нөгөө гэлэнмаа нь сэтгэл гутралд орсон ээжүүд болон тэдний үр хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх сүмийн ажлаар явж ирээд хөл хүндтэй болсноо мэдсэн байна.

Пап лам Францис гэлэнмаа нар бэлгийн харилцаанд орох нь ихэссэн гэдгийг энэ жилийн эхээр хүлээж, "Бид үүнтэй хатуу тэмцэх ёстой" хэмээн  өнгөрсөн тавдугаар сард сүмийн удирдлагууд болон номлогч, гэлэнмаа нар бэлгийн харилцааныхаа тухай үнэнээ хүлээх талаар хууль  боловсруулжээ. Хоёр гэлэнмаа өдгөө сүмээс явж, төрөлх нутаг руугаа буцжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж