Монголын дүрслэх урлагийн түүхэнд их хүрээний түүхийг бичиж дүрслэн үлдээсэн Монгол түмний хайртай зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэний 110 жилийн ой энэ жил тохиож буй. Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүний бүтээлүүдийг музейн мэргэжлийн хамт олон зураачийн хайрт охин Д.Дариймаатай хамтран үзэсгэлэн зохион байгуулах зурагт хуудас хэвлэх, ном товхимол гаргажээ.
Түүний 100 насны ойг тохиолдуулан дүрслэх урлаг хэмээх ухааны салбарт хийж бүтээсэн их үйлсийн талаар дахин сануулах, үргэлжлүүлэн судлах ач холбогдолтойгоор өнөөдөр /2019.11.06/ 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд уУрлагийг ойлгох нь 2019” уулзалт лекцийг зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн цуврал лекцид түүний охин доктор, дэд профессор Д.Дариймаа аавынхаа амьдрал болоод уран бүтээлийн түүхийг өөрөө өгүүлэхээс гадна Д.Дамдинсүрэнгийн уран бүтээл, судалгааны ажлын талаар урлаг судлалын ухааны доктор С.Бадрал нар лекц уншиж, яриа өрнүүлэх гэнэ. Зураач Д.Дамдинсүрэнгийн зурсан “ Арван засгийн бөх”, “ Уран Занабазар”, “ Хүрээ Майдар”, “ Хүрээ цам” зэрэг бүтээлүүд нь өдгөө музейн үнэт үзмэрүүдийн хувийг эзэлж, олон түмний нүдийг баясгасаар байгаа билээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ