Д.Сумъяабазар “Хятадын олон улсын импортын экспо”-д оролцлоо | News.MN

Д.Сумъяабазар “Хятадын олон улсын импортын экспо”-д оролцлоо

Д.Сумъяабазар “Хятадын олон улсын импортын экспо”-д оролцлоо

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран 2 дахь удаагийн “Хятадын Олон улсын Импортын Экспо”-г 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд  Шанхай хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд энэ жил нийт 67 улс орны 3893 аж ахуйн нэгжүүд оролцохоор Шанхай хотод ирсэн бөгөөд  Монгол Улсыг төлөөлөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэхүү “Экспо”-гийн үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл санааны хүрээнд Монгол Улсын павильоныг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Уул уурхай, хүнд үйлдвэр, Аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааг харуулсан агуулгаар энэ жил анх удаагаа гаргаж байгаа юм.
“Хятадын Олон улсын импортын экспо” нь Хятадын засгийн газраас гадаад худалдааг сурталчлах, зах зээлээ илүү нийтэд нээлттэй болгохыг тууштай дэмжиж буйг илэрхийлсэн санаачлага бөгөөд жил бүр зохион байгуулснаар дэлхийн улс орнуудын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, нээлттэй дэлхийн эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой юм.
Экспогийн үеэр “Хунчяо олон улсын эдийн засгийн форум” зохион байгуулагддаг  бөгөөд форумд улс орнуудын төр, засгийн өндөр түвшний албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид,  эрдэмтэн судлаачид оролцож дэлхийн эдийн засгийн чиг хандлага, олон улсын худалдаанд тулгарч буй асуудлуудын талаар санал солилцдог.
Монгол Улсын Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулна.

ЭХ СУРВАЛЖ: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-11-06 202.9.44.162

Ийм сайдтай байхаар хөгжих тухай ярих ч хэрэггүй

Avatar

Зочин 2019-11-06 202.126.89.7

Гэхдээ төрд байгөа боовон чихтүүдээс хол илүү.Женко Батэрдэнэ нь улсаа хорлох ажилаас өөр хийсэн зүйл хэлсэн үггүй.Сүхбат нь ганц хийсэн ажилгүй,хэлэх үггүй.

Avatar

Зочин 2019-11-06 202.126.89.7

Улсын мөнгө үрж дэмтий тэнэсэн нэг гар бн.Бороо гоулдоо нинжа нарт алдсан,төмөр зам нь өөр тийшээ хазайсан,эрдэнэс таван толгойн нүүрс угаах үйлдвэр нь сураггүй байхад махан толгой юм даа.

Avatar

Зочин 2019-11-06 103.212.119.73

иймэрхуу мэдлэг боловсролгуй лаларуудыг 2020 онд тороос зайлуулсан нь дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж