Галын дүгнэлт долоо хоногийн дараа гарна

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Галын дүгнэлт долоо хоногийн дараа гарна

Галын дүгнэлт долоо хоногийн дараа гарна

Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах 34 дүгээр байр буюу 12 давхар 77 айлын орон сууцанд өчигдөр /2019.11.5/ гал гарсан. Галын шалтгааныг нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэсгийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаас лавлалаа. Тэрбээр “Олон айлыг хамарсан асуудал болохоор тус түймэртэй холбоотой асуудлыг одоогоор цагдаагийн газар шалгаж байна. Тэнд гал ямар шалтгаанаар үүссэн, санаатай юу санаандгүй юу гэдгийг тогтооно. Мөн тус асуудал дээр цагдаа, онцгой, мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс бүрдсэн шинжээчид ажиллаж байгаа. Шинжээчийн дүгнэлт хамгийн наанадаа долоо хоногийн дараа гарна. Урьдчилсан байдлаар дөрвөн давхрын айлаас гал эхлээд 12 давхар хүртэл ноцсон” гэсэн хариуг өгсөн юм.

Цагдаагийн ерөнхий газраас тус түймрийн талаар асуухад "Энэ талаарх дуудлага мэдээлэл 16.59 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсний дагуу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүн очиж ажилласан. Шалгалтын ажиллагаа одоо үргэлжилж байгаа. Гал гарах шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтооно. Дүгнэлт гарах болоогүй" гэсэн юм.

Азаар тус түймрийн үеэр хүний амь нас эрсдээгүй юм. Тус барилгыг 2014 онд "Легаси" компани барьсан бөгөөд гадна пасадыг шатамхай хөөсөнцрөөр хийсэн тул гал богино хугацаанд газар авсан гэж үзэж байгаа юм. Харин СӨХ-ийг нь "Мандах өргөө" хариуцдаг ажээ. Тус түймэртэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар ангийн хоёр тасаг гурван машинтай ажилалж, галыг утраасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж