-Ирэх 2016 онд Энэтхэг улсад зохиогдох 16 хүртэлх насны Ази тивийн АШТ-ий эрхийг авахын төлөөх тун хариуцлагатай тоглолтууд энэ есдүгээр сарын 16, 18, 20-ны өдрүүдэд МХБХ-ны ногоон талбайд болно-
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг дэмжих фэн клубыг албан ёсоор байгууллаа. Энэхүү арга хэмжээнд урлаг соёлын болоод олны танил эрхэмүүд хүрэлцэн ирж хамгийн анхны гишүүдээр нэгдлээ.
МУСТА Эмоци продакшны жүжигчин С.Тэмүүжин:
“Би гадны клубээс Ливерпүүлийг дэмждэг бол Монголын багуудаас ФС Улаанбаатарыг дэмждэг. Гэхдээ шигшээ баг үүнээс илүү байх болно”
Юуны өмнө бүх хүмүүсд баяр хүргэе. Монголд гадны багуудыг дэмждэг фэн клуб маш олон байдаг. Би хувьдаа Цоомоо ах шиг Барселона багийг биш, би Английн Ливерпүүл клубыг дэмждэг. Бид бүхэн харийн лигийн тэмцээнийг үзээд гадны клубын хөгжөөн дэмжигчдийн нэгдэлийг үүсгэж чадаж байгаа юм чинь Үндэснийхээ тэр тусмаа шигшээ багийн дэмжигчдийн холбоог байгуулж байгаадаа баяртай байна. Та бүхэнд ч мөн баяр хүргэе. Энэхүү уриалгыг маш халуун дотноор хүлээн авж бид бүхэн нэгдэж байгаа. Цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм та болон бид бүхнийг сонсож байгаа бид бүхний дуу хоолой дор нэгдэж байгаа залуучууддаа уриалж хэлэхэд бид үндэснийхээ шигшээ багийг байгуулах, цаг бүрт нь ямар уралдаан тэмцээнд орж байгааг тухай бүрт нь авах, хэн гэдэг тамирчид манай 16 хүртэлх насны шигшээ багт тоглож байгаа гээд бүгдийг нь таньдаг мэддэг хаанаас хөлбөмбөгийн гараагаа эхэлсэн гэх мэтчилэн бүх зүйлийг мэдэж судлах тэр цаг мөч бид бүхэнд тулж иржээ. Нэг үеээ бодоход Монгол улсад нэлээдгүй олон хөлбөмбөгийн талбай байгуулагдаж, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж хөлбөмбөг их тоглодог болсон байна. Мөн хөлбөмбөгийн талаар өөрсдийн мэдлэг мэдээллээ хуваалцаж, спортын талаар яриаг их өрнүүлдэг болсон байна. Тийм учраас Монголын үндэсний шигшээ багаа дэмжиж, бүх Монгол залуусыг нэгдэнэ гэдэгт гүнээ итгэж байна. Бүгдэд нь уриалж хэлэхэд хэдийгээр хувь хүн бүр өөр өөрийн гэсэн дэмждэг багтай хэдий ч Үндэсний шигшээ багийн фэн клубт бүгдээрээ нэг зүрх сэтгэлээр, нэгэн туган дор нэгдэх болно. Мөн дотоодын клубууд болох Эрчим, Хоромхон, гээд шилдэг багуудаа дэмждэг болсоныг харах сайхан байна. Би мөн Монголын клубуудээс "ФС Улаанбаатар" багийг дэмждэг. Тэгэхээр тус тусдаа дэмждэг энэ бүх залуус шигшээ багаа дэмжих “ФЭН КЛУБ”-д нэгдээрэй гэж дахин дахин уриалмаар байна. Урлаг соёлын болоод олны танил эрхэмүүдийг ч гэсэн бид бүхэн уриалах болно. МХБХ-ны ногоон талбайд энэ 9 дүгээр сарын 16, 18, 20-ны өдрүүдэд уулзацгаая. Тоглолтууд 17:00 цагаас эхлэх байгаа. Хамтдаа хүчтэй.
ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn