Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд өнгөрсөн долоо хоногт 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийсэн байна. Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны хэлтсийн дарга Б.Гантулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.ЭнхцэнгэлБаянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцжээ.
201 дүгээр цэцэрлэгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр канад технологийн модон байшингийн үйлдвэрлэл, угсралтын “Изо хаус” ХХК барьсан. Хүчин чадлын тухайд тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах боломжтой. Гэсэн хэдий ч тус цэцэрлэгт 2015-2016 оны хичээлийн жилд 285 хүүхэд цэцэрлэгт сурч, хүмүүжих болсон байна. Эдгээр хүүхдийг харж, гэртээ ажилгүй байсан эцэг эхчүүд тохьтой, тухтай цэцэрлэгт хүүхдүүдээ өгч хүмүүжүүлж байгаа болохоор сэтгэл амар ажил хийж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болж байгаа юм.
Сонирхуулахад 2013-2016 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 6 цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр баригдаж, ашиглалтад оржээ.
Г.ХОРОЛ