Машины араагаа андуурсны улмаас ардаа байсан хүнийг дайрч хөнөөжээ | News.MN

Машины араагаа андуурсны улмаас ардаа байсан хүнийг дайрч хөнөөжээ

Машины араагаа андуурсны улмаас ардаа байсан хүнийг дайрч хөнөөжээ

Машины араагаа андуурсны улмаас ардаа байсан хүнийг дайрч хөнөөжээ

Онцгой байдлын ерөнхий газарт  өчигдөр /2019.11.05/ объектын түймэр, амиа хорлохыг завдсан тохиолдлууд тус, тус бүртгэгджээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  наймдугаар хороо, 34б байрны  дөрөвдүгээр давхрын айлын тагтан дээр гал гарч  байна гэсэн дуудлага мөн өдрийн 16:46 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Алба хаагчид 17.00 цагт очиж дөрөвдүгээр давхрын 17 тоотын тагт, тус барилгын 5,6,7 дугаар давхрын гадна дулаалга шатаж байсныг нэг цаг 20 минут ажиллаж унтраажээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд баригдаж байгаа барилга дээрээс 46 настай эрэгтэй Б амиа хорлохыг завджээ.  Түүнийг нийслэлийн аврах ангийн алба хаагчид 30 минут ажиллан сэтгэл заслын аргаар буюу ярилцсаны эцэст буулгаж Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

СОГТУУ ЗАЛУУ МАШИН ХУЛГАЙЛЖ ОСОЛ ГАРГАЖЭЭ

Харин Тээврийн цагдаагийн албад таван шарын автобусны буудлын зогсоол дээр асаалттай орхисон приүс маркийн автомашиныг энэ сарын 4-ний шөнө хулгайлсан хэрэг бүртгэгджээ. Дээрх хэргийг 26 настай Б гэгч үйлдсэн ба хулгайлсан автомашинаа унаж, замын хөдөлгөөнд оролцож явахдаа дөрвөн автомашиныг мөргөсөн байна. Б нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүлэн, Б-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, автомашин хулгайлсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Автомашин хулгайлсан Б-г өмнө нь ч хулгайн хэрэг үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж эхэлсэн байна.

МАШИНЫ АРААГАА АНДУУРСНЫ УЛМААС АРДАА БАЙСАН ХҮНИЙГ ДАЙРЧ ХӨНӨӨЖЭЭ

Мөн өнөөдөр /2019.11.06/ өглөө нийслэлийн Баянзүрх дүүрэгт  грашнаас гарах гэж байсан приус 20 маркийн автомашины жолооч араагаа андуурч, хойшоо хүч алдан өнхөрч ардаа байсан эрэгтэйг мөргөн, амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Хохирогч 20-30 орчим насны эрэгтэй ослын улмаас газар дээрээ амиа алдсан байна. Дээрх хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ.

 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-11-06 66.181.176.207

Хэрэг хийсэн хүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж зөөллөж аргагүй хийхээс яахав гэж байгаа юм шиг нийтэлж, бичих, ярих нь буруу байх юм. Энэ илэрхийлэл хэрэг хийгчдэд аргагүй яахав гэдэг ойлголт өгөөд байна шүү. Сргтуу байсан гээд л бичээчдээ? Юугий нь эмзэглээд байдаг байна?

Avatar

Зочин 2019-11-06 202.55.188.36

Нэг согтуу орк хулгайллаа…өмнө бас хулгай хийж байсан засрахгүй орк байсан байна гэж бич.

Avatar

Зочин 2019-11-06 103.14.39.2

Дандаа prius. Машиндаа биш хэнэггүй, зөвхөн өөрийгөө хар амиа бодсон, амь амьдрал нь дуусчих гэж байгаа юм шиг юмны урдуур чихсэн, ухамсар муутай зарим хүмүүс ийм үйлдэл гаргах юм. үр дүн нь өдөр бүр осол, хүний амь хохирсон мэдээ.

Avatar

chmd ymr hmatain 2019-11-06 66.181.161.65

yug ni ch medehgui bj computeriin tsaanas ingej yrih chin muuhai ym uursdihu harsan zuilee l yrij baiwal yasiin??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж