Өгзөгний дуулианд ХЭҮК-ын дарга хэлмэгдэв | News.MN

Өгзөгний дуулианд ХЭҮК-ын дарга хэлмэгдэв

Өгзөгний дуулианд ХЭҮК-ын дарга хэлмэгдэв

Өгзөгний дуулианд ХЭҮК-ын дарга хэлмэгдэв

Олны танил хүмүүсийн нэрээр хуурамч цахим хаяг нээн, дуулиан тарьж буй асуудлаар байр суурь илэрхийлсэн мэдээлэл цацаж, олон нийтийг төөрөгдүүлдэг үзэгдэл газар авах хандлагатай байна.

Жишээ татвал, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулснаасаа болж, БНСУ-д саатуулагдаад суллагдсан тухай мэдээлэл цацагдсаны дараа Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадорж түүнийг өмгөөлсөн тухай дуулиан дэгдсэн юм. Ингэхдээ цахим сүлжээнд Ж.Бямбадорж: Солонгост саатуулагдсан гээд Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулж болохгүй. Энэ бол хүний эрх зөрчсөн үйлдэл болно. Тэр бол Монгол төрийн өндөрлөгийн нэг шүү” гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ асуудлыг бид ХЭҮК-оос тодруулахад эл асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй болохыг тодотгов. Мөн ХЭҮК-ын дарга цахим хаяг хөтөлдөггүй болохыг ч онцоллоо.

ХЭҮК-т ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой гомдол нэлээд ирдэг бөгөөд энэ асуудлыг тус комисс Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан оруулж, хүний эрх зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулж байх ёстой гэсэн байр суурь барьж ирсэн байдаг. Гэхдээ энэ санал Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны эсэргүүцэлтэй тулдаг. Жил гаруйн өмнө УИХ-аар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч ажлын байранд дахь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг уг хуульд тусгах эсэх дээр эцсийн шийдвэр гаргаагүй, хуулиа ч батлаагүй байгаа юм.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-11-06 202.126.88.71

Сошиал мэдээллийн 90 хуьь нь худлааш дээ

Avatar

зочин 2019-11-06 202.9.43.227

Ардчилсан оронд ХЭҮК гэж мангарр байгууллага байх хэрэггүй шдээ .Татвар төлөгчидийн мөнгийг дэмий үрээд л … .. Харин Хойд Солонгост бол байж болж байнаа…

Avatar

Чулуунбаатар 2019-11-06 43.242.243.131

Бичсэн сэтгэдэл устгаад байна уу Үгүй юу

Avatar

Чулуунбаатар 2019-11-06 43.242.243.131

За За Одбаяр буруугүй шүү дээ. Түүнийг гүтгэж байна. Худлаа цуурхал дэгдээж ажлаас нь аьч хаях арга. Хэний шидсэн чулуу вэ гэдэг нь тодорхой. Бас хажууд Бямбадорж дарга үг хэлснийхээ төлөө буруудаад байхдаа ч яахав. ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Avatar

Зочин 2019-11-06 202.9.44.4

Хүүхний бөгсийг Одбаяр илсэн бичлэг нь байна. Ямар ч эвлүүлэг, цуурхал, гүтгэлэг алга. Одбаярын албан тушаалаар яах ч юм билээ. Монголд дарга болоо, одоо намын халхавчаар бүхнийг хийж болно гэж боддог тэнэг дарга нар олон бий. Тэдний үйлдлийг хууль цагдаа нь хамгаалдаг учраас ингэж олон улсад илрэх хүртлээ даамжирч байгаа юм. ҮХЦ-ийн мэдээллийн ажилтан, Гадаад харилцааны сайд, УИХ дарга нар Одбаярыг өмөөрч байсныхаа төлөө шийтгүүлэх ёстой. Солонгосын хуулиар Одбаяр ял эдлэх нь тодорхой.

Avatar

Unshigch 2019-11-06 202.179.26.145

Ene zunug uwgun odoo bolno. Er ni yu hiiseb yum be.

Avatar

зочин 2019-11-06 64.119.21.220

Ж.Бямбадорж юу ч хийдэггүй хүн,одоо ажлаа өгвөл таарна.

Avatar

Zochin 2019-11-06 203.169.50.8

Хүний эрх хамгаалдаг хүн нь ийм юм ярьдаг гэнээ. Зөвхөн даргын эрхийг хамгаалах л юм бол зүгээр ажлаасаа гараад Одбаярын бие хамгаалагч болчооч.

Avatar

иргэн 2019-11-06 202.179.25.250

б**с бөөр Улаан махны Хэрэг ийм л муухай Хар мөртөй Шоронгийнхон ч үздэггүй Гэмт хэрэг шүү дээ Зүв зүгээр Ажлаа хийж явсан ХЭҮК-ын даргыг л Хөлдөө чирж байгаа юм шүү дээ Цааш дээ хичнээн ч Гэмгүй иргэнийг Хөлдөө чирэхийг таашгүй шүү дээ

Avatar

зочин 2019-11-06 202.179.27.99

Манй Улсад ТӨРИЙНХӨН ЯМАР БҮТЭЛГҮЙН АМЬД ЖИШЭЭ БЯМБАДОРЖ ХҮНИЙ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ МЯНГАН ХЭРЭГ БАЙНА ДУУГҮЙ ЗАЙЛ ӨГЗӨГЧИТЭЙНЬ ХАМТ ЗАЙЛУУЛ

Avatar

Зочин 2019-11-06 202.9.42.235

Энэ троллууд нээрээ хүнийг а**а шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж