Өгзөгний дуулианд ХЭҮК-ын дарга хэлмэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Өгзөгний дуулианд ХЭҮК-ын дарга хэлмэгдэв

Өгзөгний дуулианд ХЭҮК-ын дарга хэлмэгдэв

Олны танил хүмүүсийн нэрээр хуурамч цахим хаяг нээн, дуулиан тарьж буй асуудлаар байр суурь илэрхийлсэн мэдээлэл цацаж, олон нийтийг төөрөгдүүлдэг үзэгдэл газар авах хандлагатай байна.

Жишээ татвал, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулснаасаа болж, БНСУ-д саатуулагдаад суллагдсан тухай мэдээлэл цацагдсаны дараа Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадорж түүнийг өмгөөлсөн тухай дуулиан дэгдсэн юм. Ингэхдээ цахим сүлжээнд Ж.Бямбадорж: Солонгост саатуулагдсан гээд Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулж болохгүй. Энэ бол хүний эрх зөрчсөн үйлдэл болно. Тэр бол Монгол төрийн өндөрлөгийн нэг шүү” гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ асуудлыг бид ХЭҮК-оос тодруулахад эл асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй болохыг тодотгов. Мөн ХЭҮК-ын дарга цахим хаяг хөтөлдөггүй болохыг ч онцоллоо.

ХЭҮК-т ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой гомдол нэлээд ирдэг бөгөөд энэ асуудлыг тус комисс Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан оруулж, хүний эрх зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулж байх ёстой гэсэн байр суурь барьж ирсэн байдаг. Гэхдээ энэ санал Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны эсэргүүцэлтэй тулдаг. Жил гаруйн өмнө УИХ-аар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч ажлын байранд дахь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг уг хуульд тусгах эсэх дээр эцсийн шийдвэр гаргаагүй, хуулиа ч батлаагүй байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж