ДУУЛИАН: Д.Одбаяртай “Корэйн Эйр”-ийн удирдлагууд хамт нисчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

ДУУЛИАН: Д.Одбаяртай “Корэйн Эйр”-ийн удирдлагууд хамт нисчээ

ДУУЛИАН: Д.Одбаяртай  “Корэйн Эйр”-ийн удирдлагууд хамт нисчээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын нэр холбогдсон дуулиан хоёр улсын хэвлэлийн гол сенсааци болоод зогсохгүй улс төрийн хүрээний анхаарлын төвд байна.  Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр  Улаанбаатар-Сөүл чиглэлийн "KAL"-ийн онгоцоор үйлчлүүлж байхдаа Д.Одбаяр болон Монгол Улсын иргэн А гэгч онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар халдсан, бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт мэдүүлэг өгөхөөр Цэцийн дарга өнөөдөр Сөүлд газардаж, Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэст очоод байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж буй.  Д.Одбаяр  нь Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явж байсан бөгөөд түүнтэй хамт зорчиж явсан 42 настай А гэгч нь өөр нэг үйлчлэгч бүсгүйн мөрөөр тэвэрч, бэлгийн дарамт учруулсан гэж мэдээлээд байгаа юм. Түүнтэй хамт явсан, үйлчлэгчийн биед халдсан А гэх иргэн Сингапур ниссэн гэсэн мэдээллийг БНСУ-ын хэвлэлээр гараад байгаа билээ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯРТАЙ ХАМТ ЯВСАН ХҮМҮҮС ХЭН БЭ?

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай хамт Цэцийн гишүүн Г.Туулхүү, Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газрын гадаад харилцааны хоёр ажилтан  хамт явсан бөгөөд тэд “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр дамжжээ. Тэд Улаанбаатарын цагаар аравдугаар сарын 31-ний өдрийн 19.10 цагийн нислэгээр ниссэн байна.

Цэцийн дарга Д.Одбаярын хувьд тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  нь батлагдсан байна.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын хувьд өөрөө үйлчлэгчийн биед хүрээгүй, харин тухайн онгоцонд суусан Т.Б гэх иргэн ийм үйлдэл гаргасан, түүнийг нь өмөөрсөн гэсэн тайлбар хийгээд байгаа билээ. Мөн түүнийг Өмнөд  Солонгосын хуулийн байгууллага Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяргаас тайлбар авна, тайлбар өгөхгүй бол хэргийг прокурорт шилжүүлнэ гэж анхааруулж байсан билээ.

СОЛОНГОСЫН ХЭВЛЭЛҮҮД ЦЭЦИЙН ДАРГАТАЙ ХАМТ “КОРЭЙН ЭЙР”-ИЙН УДИРДЛАГУУД НИССЭНИЙГ ЯАГААД МЭДЭЭЛЭХГҮЙ БАЙНА ВЭ?

Энэ хэрэг дээр  анхаарал татах бас нэг асуудал бий. Тэр нь  “Корэйн Эйр” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kee Hong Woo Монголд ажиллаад Цэцийн даргатай хамт нэг онгоцоор нутаг буцсан гэсэн мэдээлэл байна. “Корэйн Эйр” компанийн удирдлагууд  аравдугаар сарын 31-ний өдөр МИАТ ТӨХК-тай хамтран санамж бичиг байгуулж, мөн Зам тээврийн хөгжлийн яам болон бусад холбогдох албаныхантай уулзаад буцжээ.

Зургийн тайлбар: 2019.10.31-ний өдөр. Зам тээврийн хөгжлийн яам

Тэдний дунд,

  • Tae Joon Kim- Гадаад харилцаа зохицуулах хорооны ерөнхийлөгч
  • Kwang Ho Ko  Хятад, Монголын хариуцсан ерөнхийлөгч
  • Min Jun Ok –харилцааны ерөнхий менежер
  • Sun Jae Chang- Улаанбаатарын нислэг хариуцсан менежер
  • Jeaung Hyun Roh- харилцааны менежер нар байжээ.

Тэд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хооронд энэ оны нэгдүгээр сард хийсэн Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу хоёр орны хоорондын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн далбаа тээгч, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.

Зургийн тайлбар: 2019.10.31-ний өдөр. Зам тээврийн хөгжлийн яам. МИАТ ТӨХК-ний албан ёсны хуудас

Мөн “Корэйн Эйр”-ийн зүгээс нислэгээ өргөжүүлэх, гуравдагч орнууд руу нислэгээ үйлдэл сонирхолтой байгаа ч үнийн хувьд хэтэрхий өндөр байгаа нь Монголын талтай хийсэн хэлэлцээрээр ажил хийхэд хүндрэлтэй байгаа гэх мэдээлэл ч байна. Тиймээс тэдний зүгээс Монголд хийсэн уулзалт нь “амжилтгүй” болсон гэдгийг ч зарим эх сурвалжууд хэлж байна. Чухам яагаад “Корэйн Эйр”-ийн удирдлагууд тухайн онгоцонд явж байхад нь ийм зүйл болсон, харин Солонгосын хэвлэлүүд яагаад энэ талаар дурдахгүй байгаа нь анхаарал татаж буй.

Мөн тухайн өдрийн 17.10 цагийн Улаанбаатар-Сөүл чиглэлийг КЕ868 дугаартай онгоцоор нислэг үйлдсэн нэрсийн дунд “Корэйн Эйр”-ийн ТУЗ-ийн дарга тэргүүтэй удирдлагууд болон Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр нар ниссэн байна.

Зургийн тайлбар: Улаанбаатар-Сөүл чиглэлийг КЕ868 дугаартай онгоцоор нислэг үйлдсэн нэрс

[/newsgallery

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж