Хуваарь ёсоор Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай | Д.ЦОГТБААТАР |
2. | Хэлэлцээр батлах тухай | Д.ЦОГТБААТАР |
3. | Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төсөл | Д.ЦОГТБААТАР |
4. | Гарын үсэг зурах эрх олгох тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
5. | Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
6. | Олон улсын нисэх буудлын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай | Б.ЭНХ-АМГАЛАН |
7. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Б.ЭНХ-АМГАЛАН |
8. | Татвар төлөх хугацааг хойшлуулах тухай | Ч.УЛААН |
9. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
10. | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
11. | Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар | Ц.НЯМДОРЖ |
12. | Олон улсын залуучуудын ногоон наадмын бэлтгэл ажлын талаар | Ё.БААТАРБИЛЭГ |