Хамт явсан хүн нь иртэл Д.Одбаярыг саатуулна

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Хамт явсан хүн нь иртэл Д.Одбаярыг саатуулна

Хамт явсан хүн нь иртэл Д.Одбаярыг саатуулна

НЭМЭЛТ:

Д.Одбаярын байцаагдаж буй бичлэг цацагдлаа ҮХЦ-ын дарга Д.Одбаярыг БНСУ-ын цагаар 10:45 минутаас эхэлж Инчеоны орон нутгийн цагдаагийн газарт байцааж эхэлсэн бөгөөд байцаалт 7 цаг орчим үргэжилж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгч байгаа ба тус улсад суугаа Монгол улсын элчин сайдын яамны ажилтан хамт байгаа юм аж. Д.Одбаярын хувьд өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр байгаа гэнэ. Цагдаагийн газрын үүдэнд олон тооны хэвлэл мэдээллийн байгууллагууд цугларан мэдээллийг дамжуулж байгаа ба зарим хэвлэлүүд Б.Одбаярын байцаагдаж буй бичлэгүүдийг гаргаж эхэллээ. Мөн түүнтэй хамт явсан А гэгчийг баривчлах шийдвэрийг шүүхээс гаргасан ба Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран А-г албадан ирүүлэх, А-г иртэл Д.Одбаярыг саатуулахаар болсон байна.

НЭМЭЛТ:

Цэцийн даргын хорьсон гэх мэдээлэл Монголын хэвлэлүүдээр цацагдаж байгаа. Ямар ч байсан Инчеоны цагдаагийн газарт Цэцийн дарга Д.Одбаярын байцаагдаж байгаа юм.   Сөүлд газардсан даруйд түүнийг хотын цагдаагийн газарт хүргэсэн бөгөөд  тэндээ байцаалт нь үргэлжилж байгаа бололтой.

НЭМЭЛТ:

Инчеон хотын цагдаагийн газар Д.Одбаяртай хамт явсан монгол иргэн 42 настай А гэгчийг баривчлах тушаал гаргажээ. Д.Одбаяр нь Индонез руу нисэхээсээ өмнө түүнийг “өмнө нь хамт ажилладаг байсан хүн” хэмээн мэдүүлсэн байна. Инчеоны цагдаагийн газраас Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаа ба А-г БНСУ-д даруй ирж мэдүүлэг өгөхийг шаардан, түүнийг тус улсад орж ирсэн даруйд нь баривчлах болно гэж мэдэгджээ. А нь тухайн үед Инчеоны цагдаагийн газарт мэдүүлэг өгөлгүй шууд Сингапур руу ниссэн аж.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MK.CO.KR

НЭМЭЛТ: 

Цэцийн дарга Д.Одбаярыг сайн дураараа мэдүүлэг өгөхөөр ирээгүй  Монгол руу дамжин нисэхээр явж байхад нь Инчеоны цагдаа нар түүнийг саатуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр мэдээлжээ.  Инчеон хотын цагдаагийн газраас  өчигдөр /2019.11.05/ Д.Одбаярыг баривчлах тушаал гаргасан байна. Тиймээс түүнийг авч явахаар Инчеон хотын цагдаа нар онгоцны буудалд хүлээж байжээ.  Д.Одбаярын нислэг орон нутгийн цагаар 09:20 цагт Инчеонд газардах хуваарьтай байсан ч цагаасаа өмнө буюу 8.40 цагт газардаж, хотын цагдаа нар мэдүүлэг авахаар авч явжээ. Түүнээс байцаалт авч байгаа бөгөөд хорьсон гэх мэдээлэл албан ёсоор байхгүй байна.

                                                                                       Д.ОДБАЯР ӨМНӨД СОЛОНГОСТ БУУЖЭЭ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Индонезид болох Олон улсын хуралд оролцохооор аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Мөн түүнийг тус нислэгийн багийн гишүүн монгол ажилтнуудыг хэл амаар доромжилж, заналхийлсэн гэх мэдээлэл ч гарсан.

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2019.11.06/ Инчеонд ирсэн гэдгийг БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Д.Одбаярын нислэг орон нутгийн цагаар 09:20 цагт Инчеонд газардах хуваарьтай байсан ч нислэг нэг цаг 30 минутын өмнө газардсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Д.Одбаяраас гадна түүнтэй хамт явсан монгол иргэн өөр нэг үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэж буруутгасан. Онгоцонд болсон явдлын дараа нисэх багийнхан Инчеоны нисэх буудлын цагдаад мэдэгдсэн бөгөөд онгоц газардмагч нисэх буудлын цагдаа нар Д.Одбаярыг хамт явсан хүнтэй нь  баривчлан саатуулжээ. Удалгүй БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хүмүүс ирж, Цэцийн дарга болон түүнтэй хамт хэрэгт холбогдсон хүнийг дипломат халдашгүй эрхтэй, хуралдаа оролцоод буцаж ирэхэд нь мэдүүлэг өгүүлнэ гэж хэлээд суллуулсан байдаг. Онгоцны буудлын цагдаа нар тэдний үгэнд итгэн дипломат халдашгүй эрхтэй эсэхийг нь нарийвчлан шалгалгүй суллан явуулжээ.

Харин дараа нь БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас Д.Одбаяр нарыг дипломат эрх эдлэх боломжгүй, учир нь тэд БНСУ-аар дамжин өнгөрсөн, дипломат эрх нь зөвхөн тухайн төлөөлөгчийг илгээсэн болон хүлээн авч буй улсад л хамаарна, тиймээс хэрэгт холбогдсон хүмүүсийг эргэж шалгана гэдгийг мэдэгдсэн.

Гэтэл Д.Одбаярын хувьд өөрийнх арын суудал сууж явсан монгол хүн ёс зүйгүй үйлдэл гаргасан, тэр хүнтэй андуурч байна гэсэн юм. Мөн Монгол Улсын талаас түүнийг дипломат эрхтэй нь үнэн, дипломат халдашгүй эрх нь олон улсын хуулиар зохицуулагддаг гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.

Энэ хэрэгтэй холбогдуулан Инчеоны Бүсийн цагдаагийн газраас даваа гаригт /2019.11.04/ хохирогч гэх хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна. Хохирогч хоёр эмэгтэй тухайн үед маш “муухай” байдалд орж, айж сандарсан тухайгаа хэлээд Д.Одбаяр нарыг шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлжээ. Ингээд Инчеоны цагдаагийн газраас Д.Одбаярыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй нислэгээ өөрчилж, шууд Монгол руу буцах юм бол хэргийг шууд прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдээд байсан юм. Тус улсын Бэлгийн хүчирхийллийн эсрэг хуулийн дагуу гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жил хорих эсвэл 15 сая хүртэлх воны торгууль төлөх шийтгэлтэй байдаг аж.

Эх сурвалж: DONGA.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж