ШЕЗ-ийн даргаар Э.Батбаярыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн даргаар Э.Батбаярыг томиллоо

ШЕЗ-ийн даргаар Э.Батбаярыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг чөлөөлсөн. Тиймээс түүний оронд ШЕЗ-ийг Л.Атарцэцэг түр ахалж байсан юм. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томилохоор болсон байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нь дөрвөн гишүүнээс бүрддэг бөгөөд тэр дөрвөн гишүүнээс олонхын саналаар нэг хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилох хуультай. Тиймээс өнөөдөр /2019.11.06/ Ерөнхийлөгч зарлиг гаргаж, түүнийг томилосон юм байна.

Э.Батбаяр нь 2019 оны хоёрдугаар сард Шүүхийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон бөгөөд Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй нэгэн юм.

БОЛОВСРОЛ:

  • 1980-1990- Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль;
  • 1990-1992- ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль;
  • 1995-1999- МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр;
  • 1999-2000- МУИС-ийн Хууль зүйн ухааны магистр;
  • 2002-2005- ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд “Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:   

  • 1999-2012- “Түшээ ” дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш
  • 2010-2012- УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2012-2015- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга
  • 2015-2016- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал
  • 2016-2019- “Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж