Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

Уралдаант шалгаруулалтын нэр: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төсөл

Уг төсөл нь “Зураг төсөл боловсруулах- барих – ашиглах – шилжүүлэх” төрөлтэй бөгөөд концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр олон нийт амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээ болон авто зогсоолын зураг төсвийг боловсруулан, барьж, концессын гэрээнд заасан нөхцөлөөр ашиглаж, нийслэлийн өмчид шилжүүлнэ.

Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар “Концессын тухай хууль” болон “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ын дагуу зохион байгуулна.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй сонирхогч этгээд Хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөлтэй, авто зам барилгын ажил гүйцэтгэж байсан ажлын туршлагатай, уг төслийг санхүүжүүлэх, концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага нөхцөлийн дагуу авто зогсоолын барилгын ажлыг гүйцэтгэх туршлагатай байна.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтийг албан бичгээр хүлээн авна. Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Төрийн сан банкны 100200051114 тоот дансанд 500 000 /таван  зуун мянган/ төгрөгийг тушаан худалдан авч болно.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг хүлээж авах сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 15:00 цаг байна.

Оролцогч нарын саналыг урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг үндэслэн үнэлж, шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан дөрвөн хүртэл оролцогчийг уралдаант шалгаруулалтад оруулна. Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын болон гадаадын этгээдийн нэгдэл оролцож болно.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорх хаягаар ирүүлнэ.

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтэс

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж Нийслэлийн Засаг Захиргааны V байр, 209 тоот өрөө

Утас:  70111296, 98886101, 99137889

 НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж