Хөгжим сонсч, найзуудтайгаа ярилцаж, кофе шопоор үйлчлүүлж, сонирхолтой эвентэд оролцож, шинэ, шинэ кино үзэх нь орчин үеийн залуусын амьдралын нэг хэмнэл. Гудамжаар содон стиль имижтэй, өөрсдийн сонсдог өөр хөгжмийн урсгалтайгаа, инээд хөөр, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, одооны хүүхдүүд гэж өмнөх үедээ гоочлуулдаг шив шинэ үеийнхэн. Тэд өөрийн үзэл бодолтой, өөрийн ертөнцтэй.
Шинэ үеийн шинэ залуус юу сонсож, ямар мэдээлэл авч, юу сонирхдог юм бол. Тэдэнд гурван асуулт тавьсан, хариултыг нь хамтдаа сонирхоё.
-ТА ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?
-ТА ХААНААС ЯМАР МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУРТАЙ ВЭ?
-ЯМАР ДУУ ХӨГЖИМ СОНСДОГ ВЭ?

-Миний хувьд чөлөөт цаг гарвал аль болох өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээнд оролцох дуртай. Жишээлбэл, үнэгүй лекц, семинар сургалтад суух, мэргэжлийн чиглэлээрээ үнэгүй онлайн курст суухыг хичээдэг.
-Нийгэмд болж буй мэдээллийг ихэвчлэн сошиал хуудаснаас авдаг. Телевиз үзэж, сонин уншдаггүй. Мэргэжлийнхээ чиглэлээр сонирхолтой ном уншина. Ихэвчлэн англи хэл дээр ном уншдаг. Сүүлийн үед дижитал ном гардаг болсон учраас гар утаснаасаа ном унших нь цаг хугацаа илүү хэмнэдэг.
-Sam Smith-ийн хөгжмийг сонсдог. Монголоос сүүлд гарч буй хамтлаг гэхээсээ илүү арван жилийн сургуулийн дурсамж өгүүлсэн Татар, Опозит зэрэг хамтлагийн дууг сонсдог.

-Би хувь хүний хөгжлийн болон уран зохиолын ном сонирхон уншдаг. Миний хувьд ерөөсөө уран зохиолын ном сонирхдоггүй байсан. Сүүлийн үед Элис Манрогийн “Сайн бүсгүйн хайр” цуврал ном уншсанаар уран зохиолын номонд шимтээд байна. Одоо яг 11 дэх цувралыг нь уншиж байна. Чөлөөт цагаараа төгөлдөр хуур хөгжим тоглодог. Уг нь номын дэлгүүрт нотны ном хайж, яваад уран зохиолын ном уншаад зогсож байна.
-Дууны хувьд бага зэрэг гунигийн, тайван ая сонсох дуртай. Холливудын кинонуудыг алгасалгүй үздэг. Монгол киноноос “37 дугаар Точка”-г үзэж байгаа.
-Эдийн засгийн мэргэжлээр суралцдаг учраас аль болох оффис хувцас өмсөхийг хичээдэг. Мэдээж мэргэжлийнхээ чиглэлээр вальютын арилжааг ихээр сонирхдог. Тийм учраас энэ чиглэлийн мэдээллээ “Bloomberg mongolia” телевизээс авдаг. Сошиал хуудсаас инстаграммыг түлхүү ашигладаг. Фэйсбүүкт худал, хуурмаг мэдээлэл нийтлэгддэг учраас ашигладаггүй ээ.

-Би нэгдүгээр курсийн оюутан учраас өөрийгөө илүү хөгжүүлэхийн тулд хувь хүний хөгжил болон эдийн засаг, санхүүгийн талаар ном унших дуртай. Ойрын үед би өдөр бүр ном унших цагийг өөртөө гаргахыг хичээдэг болсон. Олон цагаар ном уншихгүй ч гэсэн ядаж 10-20 минутыг ном уншихад зарцуулснаар цаашдаа ном унших дадалтай болно гэж боддог. Орчин цагт үеийнхэн маань сул цагаараа утсаа маажиж суух нь элбэг. Тиймээс тэр цагийг багасгаж, оронд нь ном уншихыг хичээж байна.
-Нийгэмд болж буй мэдээллийг телевизийн мэдээнээс олж сонсдог. Бас сошиалаар нийтлэгдсэн мэдээллийг харж байдаг, гэхдээ итгэдэггүй.
-Дууны хувьд гадны хип хоп дуу сонсох дуртай. Хувцаслалтын тал дээр янз бүрийн стильд баригдахгүйгээр өөрт эвтэйхэн, цэвэр хувцаслахыг боддог. Аль болох өөрийнхөөрөө байх дуртай.

-Зав гарсан өдрөө найзтайгаа кино театрт “Maleficent” кино үзэхээр товлочихсон байгаа. Ер нь бол чөлөөт цагаараа давхар ажил хийдэг болохоор цаг зав бага гардаг. Ихэвчлэн гадаад кино үздэг. Хааяа Монголын уран сайхны кино үзнэ.
-Ихэвчлэн сошиал хэрэгслээрээ дамжуулан цаг үеийн мэдээллийг авдаг. Дууны хувьд сонсголонтой дуу хөгжим сонсдог. Жишээлбэл, хуучны 1990-ээд онд Монголд хит болж байсан дуунууд сонсох дуртай. Хувцаслалтын тал дээр чөлөөтэй, гадуур гарахад биед эвтэйхэн хувцас өмсөх дуртай. Тэрнээс биш трэнд дагаж, аль нэг хүний хувцаслалтыг дууриах дургүй.
-Ном унших цаг гардаггүй юм. Цагийн ажил хийхийн тулд хичээлээ зохицуулж чадвал олдоно. Гэхдээ залуус маань тэгж чаддагүй л дээ. Буруу ажил олж хийх гээд байдаг. Жазз клубт цагийн ажил хийдэг.

-“Чөлөөт цагаа фитнест явж, эрүүл мэндэдээ анхаарахыг хичээдэг. Мөн найзуудаараа хамтран хичээлийнхээ бие даалтуудыг ярилцаж хийдэг. Монгол Улсын их сургуулийн харьяа парламентийн мэтгэлцээний илтгэх урлагийн клуб саяхан байгуулагдаад, хийх ажлуудаа жагсааж байна”. Энэ бол оюутан Б.Билгүүний яриа.
“Мэдээллээ сайтуудаас авдаг. Аль болох үнэн зөв мэдээлэл өгдөг ямар сайт байна тэндээс мэдээллээ авдаг. Хип хоп дуу сонсох дуртай. Эминем, Селена Гомез зэрэг. Киноны хувьд “Фантастик” продакшны дэлгэцийн уран бүтээлийг үзэх дуртай. Учир нь тус продакшны кино бодитой, дэвшилттэй санагддаг” тухай Ш.Анударь ярьсан юм.
Э.Отгонтэнгэр ном унших дуртай. Инженерийн сургуулийн оюутан болохоор голдуу шинжлэх ухааны танин мэдэхүйн ном зохиол уншдаг. Өглөөний гайхамшиг ном уншсан. Хичээл ихтэй үедээ ном унших зав гардаггүй. Амралтаараа л ном уншдаг гэнэ.

-Би металь рок сонсох дуртай. Монголоос “Growl or clown” гээд металь хамтлагийг сонсдог.
-Нийгэмд болж байгаа мэдээллийг найзууд, фэйсбүүк, гэр бүлээс гээд хүрээллээсээ авдаг. Чөлөөт цаг өнгөрүүлэх газар цөөн.
-Миний хувьд гитар хөгжим тоглохыг оролддог. Ном бол уншдаггүй.
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Зочин 2019-11-06 202.55.188.34
ОРКУУДЫН УУР ИХ ХҮРЧ БАЙНОООО.
2015 2019-11-06 132.194.13.93
1songyyli
taarsiin,s** sait,ajiluulagch,nytgiixan ni gydamjnii gergyi TSIGAN gej bailee,2 gazar,xydaldagchid ichixgyi dolognoiod yabj baisan; 2019-11-06 132.194.13.93
dolignogch,youTUBE klr
taslalan tolbo ixeslee,tsal byyral bolgox ubchtei.BALIAP bool xymyyctei xolij oiptyyldag ubchtei. eronxiilogch,tomilgoonyyd,songyyli 2019-11-06 132.194.13.93
xzamgiin syyliin zyrag,sailna,shoglono.
CEREMJLYYLEG 2019-11-06 132.194.13.93
XOPIG
asdf 2019-11-06 192.82.66.42
ugaasaa shine uyiinhen umnuh uedee hezee ch taalagdaj bgaagui. odoonii ene huuhduud gej dandaa yaridag. hezee ch tiimeeree bh bolno.
shine uyiihen urgelj daraagiin arai bolovsrongui, devshiltet zagvaruud bdag. odoo batsaanuudiig har l daa. bie haa zus tsarai yamar goyo bolj bn? 70 80 aad oniihon bas uursdiigoo harchih, guzeegee unjuulsan sonin baagiinuud.
Энэ хүнд ирээдүй байна уу? 2019-11-06 202.131.245.243
Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн гуравдугаар курсийн оюутан С.Мөнхжин: -Миний хувьд гитар хөгжим тоглохыг оролддог. Ном бол уншдаггүй.
Зочин 2019-11-06 43.228.130.193
Ирээдүй байгаа. Ирээдүй байхгүй мэт хэт хувийн үзэл бодлоор хандаж, олон нийтэд зарлах нь буруу гэж бодож байна. Ном хэдий уншдаггүй ч хөгжмийн авьяас, сонирхол байгаа нь илт байна. Өнөөдөр дэлхийг метал, хүнд рок төрлөөр The Hu хамтлаг байлдан дагуулж байна. Хожим таны сонсох дуртай дууг тоглохыг таашгүй шүү дээ. Иймд ирээдүй энэ хүнд байхгүй биш таны үзэл бодолд харин байхгүй байна. Баярлалаа
Зочин 2019-11-06 202.131.225.197
Өмнөх үеийнхэн нь бүр атаархаж үхэх гээд яасан их сөрөг ком бичээ вэ? энэ залуучууд та нараас 100 дахин илүү болно, цаг нь ирэхээр
ahmad ue 2019-11-06 202.131.245.182
hahah ataarhaad bgaa um bishuu ta nariin hereglee ergeed 10 jiliin daraa tanart uvchin uvchlul bieiin darhlaagui bolgoj bgaagaa oilgohgui bna. hamgiin engiin jishee – ulun deeree surtei surtei coffee g ayga aygaar ni uuhaa bolchih heregtei. har zaluugaar zurhnii hem uurchlugdsun terneese bolod hachin zan avir gargaj bna
Ахмат үеийн өөр нэг төлөөлөд 2019-11-06 202.9.45.51
Ер нь бол чамаас харьцангуй ухаантай байгаа.
Зочин 2019-11-06 202.21.96.212
Bankind ajilladag zaluu uyiin tuluulul baina, manai uyiinhen ahmaduudiig bodvol amidrald horsoogui, chuluut setgeltei, uudrug uzeltei bas deer ni hamaagui soyoltoi. Aldaj onool yavj baigaa. Zugeer ee zaluuchuud aa buh yum saihan bolno, hudulmurluud baival saihan ireedui bidniig huleej baigaa.
fesda 2019-11-06 66.181.165.132
agaariin uym bvltertsgeegeed tom tom baagaad onol sansriin lektsvvd sonsood agaaraar l yvad bndaa tugsud amidral der buuhad uuduus chn teneg tom salavaachii uhaan aldaad amia horoltol chin amruu chin chihegdeh bolnoo sansariihan mn
Зочин 2019-11-06 202.131.245.243
Яг насныхны дунд тэмбүү замаа алдаад, хяналтаас гарсан шүү дээ. Заг хүйтэн, трихомоназ … бусад БЗХӨ-ий талаар бүр ярих ч аргагүй болсон.
Diplomnii goluud ireeduid laaz ushiglunu 2019-11-06 122.201.21.32
Diplomnii goluud
Ireeduin ajilguichuudiin tuluulul 2019-11-06 122.201.21.32
Ihenh ni undur tulbur tulj diplomnii gol bolood tugsuud laaz ushigluj amidrana, esvel ali 1 gazar orj baga tsalintai zartslagdana.
Yag hellee 2019-11-06 64.119.27.172
Mongold baival tsunh barij baigaad 1 mest ruu devshij avilgachin boloh, esvel baga tsalingaar 1 gazar zartslagdah, esvel laaz ushigluj etseg ehee parzitlaj hevteh. Gadaad ruu yavbal ajillah esvel surah zam bn, harin surahad neleen ediin zasgiin chadvartai baih heregtei (chadvargui bol scholarship-t tentseh aviyastai baih heregtei).
Өнөрхишиг 2019-11-06 202.9.42.235
Худлаа шаагаад л…ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС, с***р САМУУНТАЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭН гээч дээ. Ийм л цаг үе та биднийг хээж байна даа.
Зочин 2019-11-06 202.131.245.243
+БЗХӨ, хөдөлгөөний дутагдал …
Ganaa d 2019-11-06 202.131.245.182
harin ter ed nariin hereglee ergeed 10 jiliin daraa uvchin uvchlul bieiin darhlaagui bolgoj bgaagaa oilgohgui bna. hamgiin engiin jishee – ulun deeree surtei surtei coffee g ayga aygaar ni uuhaa bolchih heregtei. har zaluugaar zurhnii hem uurchlugdsun terneese bolod hachin zan avirtai bolson
Зочин 2019-11-06 192.82.64.44
Цаг хугацаа эргэдэг гэж яагаад хуучины хөгшчүүл бүгд л тэмбүүтэй байсан даа буцаад сэргэж бх шиг. Одоо 10 20 жилиин дараа 90 он шиг хүүхэн бүхэн яягии залуу бүхэн архичин болох вийдээ
Иргэн 2019-11-06 202.9.45.72
Хөгшчүүл бүгд тэмбүүтэй байсан гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ? Хэрвээ тийм бол чи төрөлхийн тэмбүүтэй төрсөн, сэтгэцийн өвчтэй юм уу?