Гадаад дуу, сошиал ертөнцтэй, өөртөө үнэнч ӨӨР ҮЕИЙНХЭН

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Гадаад дуу, сошиал ертөнцтэй, өөртөө үнэнч ӨӨР ҮЕИЙНХЭН

Гадаад дуу, сошиал ертөнцтэй, өөртөө үнэнч ӨӨР ҮЕИЙНХЭН

Хөгжим сонсч, найзуудтайгаа ярилцаж, кофе шопоор үйлчлүүлж, сонирхолтой эвентэд оролцож, шинэ, шинэ кино үзэх нь орчин үеийн залуусын амьдралын  нэг хэмнэл. Гудамжаар содон стиль имижтэй, өөрсдийн сонсдог өөр хөгжмийн урсгалтайгаа, инээд хөөр, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, одооны хүүхдүүд гэж өмнөх үедээ гоочлуулдаг шив шинэ үеийнхэн. Тэд өөрийн үзэл бодолтой, өөрийн ертөнцтэй.

Шинэ үеийн шинэ залуус юу сонсож, ямар мэдээлэл авч, юу сонирхдог юм бол. Тэдэнд гурван асуулт тавьсан, хариултыг нь хамтдаа сонирхоё.

-ТА ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

-ТА ХААНААС ЯМАР МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУРТАЙ ВЭ?

-ЯМАР ДУУ ХӨГЖИМ СОНСДОГ ВЭ?


Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан И.Туул

-Миний хувьд чөлөөт цаг гарвал аль болох өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээнд оролцох дуртай. Жишээлбэл, үнэгүй лекц, семинар сургалтад суух, мэргэжлийн чиглэлээрээ үнэгүй онлайн курст суухыг хичээдэг.

-Нийгэмд болж буй мэдээллийг ихэвчлэн сошиал хуудаснаас авдаг. Телевиз үзэж, сонин уншдаггүй. Мэргэжлийнхээ чиглэлээр сонирхолтой ном уншина. Ихэвчлэн англи хэл дээр ном уншдаг. Сүүлийн үед дижитал ном гардаг болсон учраас гар утаснаасаа ном унших нь цаг хугацаа илүү хэмнэдэг.

-Sam Smith-ийн хөгжмийг сонсдог. Монголоос сүүлд гарч буй хамтлаг гэхээсээ илүү арван жилийн сургуулийн дурсамж өгүүлсэн Татар, Опозит зэрэг хамтлагийн дууг сонсдог.

Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Т.Анужин

-Би хувь хүний хөгжлийн болон уран зохиолын ном сонирхон уншдаг. Миний хувьд ерөөсөө уран зохиолын ном сонирхдоггүй байсан. Сүүлийн үед Элис Манрогийн “Сайн бүсгүйн хайр” цуврал ном уншсанаар уран зохиолын номонд шимтээд байна. Одоо яг 11 дэх цувралыг  нь уншиж байна. Чөлөөт цагаараа төгөлдөр хуур хөгжим тоглодог. Уг нь номын дэлгүүрт нотны ном хайж, яваад уран зохиолын ном уншаад зогсож байна.

-Дууны хувьд бага зэрэг гунигийн, тайван ая сонсох дуртай. Холливудын кинонуудыг алгасалгүй үздэг. Монгол киноноос “37 дугаар Точка”-г үзэж байгаа.

-Эдийн засгийн мэргэжлээр суралцдаг учраас аль болох оффис хувцас өмсөхийг хичээдэг. Мэдээж мэргэжлийнхээ чиглэлээр вальютын арилжааг ихээр сонирхдог. Тийм учраас энэ чиглэлийн мэдээллээ “Bloomberg mongolia” телевизээс авдаг. Сошиал хуудсаас инстаграммыг түлхүү ашигладаг. Фэйсбүүкт худал, хуурмаг мэдээлэл нийтлэгддэг учраас ашигладаггүй ээ.

Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн нэгдүгээр курсийн оюутан О.Золбоо

-Би нэгдүгээр курсийн оюутан учраас өөрийгөө илүү хөгжүүлэхийн тулд хувь хүний хөгжил болон эдийн засаг, санхүүгийн талаар ном унших дуртай. Ойрын үед би өдөр бүр ном унших цагийг өөртөө гаргахыг хичээдэг болсон. Олон цагаар ном уншихгүй ч гэсэн ядаж 10-20 минутыг ном уншихад зарцуулснаар цаашдаа ном унших дадалтай болно гэж боддог. Орчин цагт үеийнхэн маань сул цагаараа утсаа маажиж суух нь элбэг. Тиймээс  тэр цагийг багасгаж, оронд нь ном уншихыг хичээж байна.

-Нийгэмд болж буй мэдээллийг телевизийн мэдээнээс олж сонсдог. Бас сошиалаар нийтлэгдсэн мэдээллийг харж байдаг, гэхдээ итгэдэггүй.

-Дууны хувьд гадны хип хоп дуу сонсох дуртай. Хувцаслалтын тал дээр янз бүрийн стильд баригдахгүйгээр өөрт эвтэйхэн, цэвэр хувцаслахыг боддог. Аль болох өөрийнхөөрөө байх дуртай.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангийн хоёрдугаар курсийн оюутан Б.Мишээл

-Зав гарсан өдрөө найзтайгаа кино театрт “Maleficent” кино үзэхээр товлочихсон байгаа. Ер нь бол чөлөөт цагаараа давхар ажил хийдэг болохоор цаг зав бага гардаг. Ихэвчлэн гадаад кино үздэг. Хааяа Монголын уран сайхны кино үзнэ.

-Ихэвчлэн сошиал хэрэгслээрээ дамжуулан цаг үеийн мэдээллийг авдаг. Дууны хувьд сонсголонтой дуу хөгжим сонсдог. Жишээлбэл, хуучны 1990-ээд онд Монголд хит болж байсан дуунууд сонсох дуртай. Хувцаслалтын тал дээр чөлөөтэй, гадуур гарахад биед эвтэйхэн хувцас өмсөх дуртай. Тэрнээс биш трэнд дагаж, аль нэг хүний хувцаслалтыг дууриах дургүй.

-Ном унших цаг гардаггүй юм. Цагийн ажил хийхийн тулд хичээлээ зохицуулж чадвал олдоно. Гэхдээ залуус маань тэгж чаддагүй л дээ. Буруу ажил олж хийх гээд байдаг. Жазз клубт цагийн ажил хийдэг.

найзуудаараа

-“Чөлөөт цагаа фитнест явж, эрүүл мэндэдээ анхаарахыг хичээдэг. Мөн найзуудаараа хамтран хичээлийнхээ бие даалтуудыг ярилцаж хийдэг. Монгол Улсын их сургуулийн харьяа парламентийн мэтгэлцээний илтгэх урлагийн клуб саяхан байгуулагдаад, хийх ажлуудаа жагсааж байна”. Энэ бол  оюутан Б.Билгүүний яриа.

“Мэдээллээ сайтуудаас авдаг. Аль болох үнэн зөв мэдээлэл өгдөг ямар сайт байна тэндээс мэдээллээ авдаг. Хип хоп дуу сонсох дуртай. Эминем, Селена Гомез зэрэг. Киноны хувьд “Фантастик” продакшны дэлгэцийн уран бүтээлийг үзэх дуртай. Учир нь тус продакшны кино бодитой, дэвшилттэй санагддаг” тухай Ш.Анударь ярьсан юм.

Э.Отгонтэнгэр ном унших дуртай. Инженерийн сургуулийн оюутан болохоор голдуу шинжлэх ухааны танин мэдэхүйн ном зохиол уншдаг. Өглөөний гайхамшиг ном уншсан. Хичээл ихтэй үедээ ном унших зав гардаггүй. Амралтаараа л ном уншдаг гэнэ.

Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн гуравдугаар курсийн оюутан С.Мөнхжин

-Би металь рок сонсох дуртай. Монголоос “Growl or clown” гээд металь хамтлагийг сонсдог.

-Нийгэмд болж байгаа мэдээллийг найзууд, фэйсбүүк, гэр бүлээс гээд хүрээллээсээ авдаг. Чөлөөт цаг өнгөрүүлэх газар цөөн.

-Миний хувьд гитар хөгжим тоглохыг оролддог. Ном бол уншдаггүй.

Гэрэл зургийг Д.БҮЖИН        

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж