Хоосон хашааг хаус болгосон амьдрал | News.MN

Хоосон хашааг хаус болгосон амьдрал

Хоосон хашааг хаус болгосон амьдрал

Хоосон хашааг хаус болгосон амьдрал

Нийслэл хотод 210 гаруй мянган өрх гэр хороололд амьдардаг. Үүнээс 42 мянган айл нь халаалтаа шууд цахилгаанаар шийдэх боломжтой. Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш хотын утаа илт буурч байгаа ч утааг арилгах ажилд айл, өрхүүд цахилгаанаар халаалтаа шийдвэл том хувь нэмэр болох юм. Бид энэ удаагийн сурвалжлагаа хотын захын хороололд үлгэр жишээ амьдардаг иргэн Д.Доржийнд зочилсноо хүргэе.


Д.Доржийнх нийслэлийн захын хороолол гэгддэг Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд амьдарч байна. Таван ам бүлтэй энэ өрхийн тохижилт, хотын төвийн хаусаас ялгарах зүйлгүй ажээ. Одоогоос зургаан жилийн өмнө  Дорж гэргийнхээ хамтаар хоосон хашаа худалдан авч хашаандаа алимны мод, сагсны талбай, ногоон зүлэг, тоглоомын талбай, сүүдрэвч зэргийг барьж тохилог амьдрах бүхий л орчныг бүрдүүлжээ.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг Д.Доржийн байшин гадна хашаанаасаа эхлээд өнгөлөг, үүдээр ороход урамтай аж. Бетоноор хашаагаа барьж, гол хаалгаа төмрөөр хийжээ. Хэв хийц гарган урласан байдал хийгээд хашаан дээрх зураг нь хүртэл улам өнгө нэмсэн гэлтэй. Д.Дорж алимны модоо тарьж тордох ихэд дуртай аж. Тэр ч бүү хэл гадна орчноос эхлээд байшингийнхаа булан бүрийг тэрбээр эвлэгхэн тохижуулсан байв. Онцлоход, Д.Доржийнх байшингийнхаа халаалтыг цахилгаанаар шийдсэн бөгөөд байшиндаа орсноос хойш нэг ч удаа нүүрс түлж байгаагүй гэнэ. Ингээд зогсохгүй хашаандаа гүний худагтай учраас бохирын шугам болон халуун хүйтэн усны асуудлыг зуун хувь бүрэн шийджээ. Тэрчлэн энэ бүхнийг барихад тийм ч их мөнгө зарцуулаагүй гэнэ.

Энэ тухай тэрбээр ярихдаа “Хүн сайхан амьдрахын тулд аажим аажмаар амьдралаа дээшлүүлдэг. Тэр утгаараа эхнэр бид хоёр ер нь зүгээр сууж чаддаггүй. Ер нь хөдөлмөрлөж байвал л зүгээр. Үүнийг үр хүүхдүүдээ ч хэлдэг юм. Нэг хог байсан ч аваад хаячихдаг байвал сайхан шүү дээ” хэмээн ярих нь түүнийг ямархан хөдөлмөрч хүн болохыг илтгэх мэт. Бүтээлч сэтгэлгээгээр хөдөлмөрлөж, бүхнийг өөрийн гараар бүтээж ирсэн Д.Доржийнх хороондоо үлгэр жишээ өрхийн нэгээр шалгарсан гэнэ.

ОРОН СУУЦАНД АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮС УСНЫ ҮНЭ ЦЭНИЙГ ХЭЗЭЭ Ч МЭДРЭХГҮЙ

Өрхийн тэргүүн Д.Доржтой ярилцлаа.

Сайн байна уу. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Д.Дорж гэдэг. Увс аймгийн Давст суманд төрсөн. Би 1984 онд ОХУ-д сургууль төгсөөд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт 16 жил ажилласан. Хөдөлмөрийн нөхцөл, биеийн байдлаасаа болоод ажлаасаа гарсан. Би гурван хүүхэдтэй, хоёр ач, нэг зээтэй. Манай гэргийг Х.Отгоо гэдэг. Би ханьтайгаа ханилаад 29 жил болж байна. Манай хүн багш мэргэжилтэй. Бид хоёр залуугаасаа л наймаа хийж эхэлсэн. Шатах үедээ шатна, босох үедээ болж байсан. Одоо бол хүнээс дутахааргүй боломжийнхоо хэрээр сайхан амьдарч байна.

Хэзээнээс эхлэн гэр хороололд амьдрахаар шийдсэн бэ?

-2002 онд бид хоёр хот руу явъя гэж шийдсэн. Хотод ирээд манай хүн Нарантуул олон улсын худалдааны төвд бизнес эрхэлж эхэлсэн. Одоо ч наймаагаа хийсээр байгаа. Тухайн үед бид хоёр Эрдэнэтэд нэг өрөө байр, хоёр хүүхдээ орхичхоод амьдралын эрхээр Улаанбаатарт ирж ажлаа эхлэхээр шийдсэн. Дараа нь хотод ирээд эксел машинаа зараад наймаагаа эхлүүлсэн дээ. Тэгээд хүүхдүүд ч томорлоо. Ер нь байраа хүүхдүүдээ өгөөд гэр хороололд амьдаря гэж зоригтой шийдээд энэ газрыг зургаан жилийн өмнө авч байсан. Энэ байшингаа найзтайгаа нийлж бариад, аажим аажмаар бүтээн байгуулалт хийсэн. Зундаа цэцэг жимс тариад, ач зээ нар ирээд сайхан амьдарч байна. Манай энэ хавьд дуу чимээгүй, бухимдалгүй амар тайван байдаг. Байранд байхаар бид нар юу ч хийгүй  залхуу болчихдог шүү дээ. Тэгээд хашаандаа өшөө юу хийх үү гэж бодоод зундаа гудамжнийнхаа зэрлэгийг зулгаагаад, хашаандаа цэцэг тарьчхаад санаа амар сууж байна даа. Хүмүүс орж ирэхэд хүртэл урамтай байдаг юм.

Танайх байшингаа цахилгаанаар халаадаг гэж байсан. Хэрхэн халаалтаа шийдсэн бэ?

-Бид нар анх орохдоо гоё байшин барьж байгаа юм чинь өөрсдөө утаагаар бохирдуулаад яах вэ гэж ярьж байсан. Манайх 380 ваттын цахилгаан татуулахад тогны үнийг 70 хувь хөнгөлнө гэж байсан. Тэгээд их хөнгөлдөг юм байна гэж бодтол сард тогныхоо мөнгөнөөс 100 мянган төгрөг хөнгөлүүлдэг. Анх ороод эхний сар тогны мөнгө сая төгрөг гарахаар нь чинь зүрх “пал” гээл явсан. Тэгэнгүүт нь хүн дараагийн алхмаа бодож байгаа байхгүй юу. Юу гэхээр “цагийн хэрэглээ” гэдэг зүйлийг судалсаар байгаад тавиулсан. Өнгөрсөн сард тогны мөнгө 200 мянга гарсан. Ид ачааллын үед бид нарт тогны мөнгөний хөнгөлөлт маш их хэрэгтэй байна. Хүн өөрөө орчиндоо дасаад ирэхээр яаж тогоо хэмнэх вэ гэдгээ мэднэ шүү дээ.

Би тааралдсан хүмүүстээ “Танайх тогоо яаж байна, барилга баривал надаас асуугаарай” гэдэг. Эхний ээлжид цахилгаан, сан хоёроо зөв зохицуулчих юм бол тэгээд л асуудалгүй. Хүн мэддэг юм аа бусдад хэлэх шиг сайхан юм байхгүй шүү дээ.

Байшин хэчнээн метр квадрат талбайтай вэ. Хашаагаа бас гоё тохижуулсан харагдаж байна?

-Манай байшин нийтдээ 180 метр кв талбайтай. Ерөнхийдөө хүн орж ирээд бид хоёроос санаа авчих юм байна уу гэдэг байдлаар тохижуулсан. Зун бол манайд их гоё байдаг. Янз бүрийн цэцэг модоо тарьчихна. Хотоос ач зээ нар ирнэ. Зун манайхаас хөл хөдөлгөөн тасрахгүй дээ. Орон сууцанд байхад тавдугаар сард халаалт зогсчхоор даардаг биз дээ. Гэтэл бид нар сэрүүхэн өдөр дуртай үедээ паараа тавьчихна. Халаалтыг хэд дээр ч тавьж болно. Дараа хавраас сайхан саун барьчихъя гэж бодож байгаа. Заримдаа гудмаар явж байгаа хүмүүс манай хашааг их харна, орж ирж харах нь бий.

Бохирын шугам, халуун хүйтэн усыг хэрхэн яаж шийдсэн бэ?

-Манай бохирын шугам хоёр метр кольцо нь доошоо долоон метр явж байгаа. Ганц асуудал бохир байхгүй юу. Барилга барьж байгаа хүнд зөвлөхөд ганц  анхаарах асуудал бол цахилгаан сан хоёр байдаг. Тэр хоёрыг эхнээс нь шийдвэл айхгүй дээ. Харамч хүн арван удаа гэж үг байдаг. Муу хийгээд тавьчихвал арван удаа хийнэ шүү дээ. Тэрний оронд зоригтой хөдлөөд сан, цахилгаан хоёрыг найдвартай компаниар хийлгэмээр юм билээ.

Байранд амьдрах, гэр хорооллыг тохижуулаад амьдрах ил ялгаатай байх?

-Гэр хороолод амьдарч байна гэхээр хүмүүс нэг л буруугаар ойлгоод байдаг. Одоо харин хүмүүсийн ухамсар өөрчлөгдөж гэр хороололд хашаа байшин аваад газраа өмчилье гэсэн бодолтой хүмүүс их болчихсон байна. Ер нь бол алсаа бодох юм бол гэр хороололд сайхан амьдрах боломж байна. Эцэст нь үе залгамжлагдаад явна. Орон сууц бол хэзээ ч тэгэхгүй шүү дээ. Умгар байшинд ороод утсаа хараад хоёр тийшээ хэвтээд хийх юм байхгүй гэж боддог /инээв/. Үүнээс гадна орон сууцанд амьдарч байгаа хүмүүс усны үнэ цэнийг хэзээ ч мэдрэхгүй. Аливаа зүйлийг хүн өөр дээрээ тусч байж мэдэрдэг юм байна. Монгол Улсад усны нөөц ямар байгаа билээ. Усгүй болвол бид нар ямар орчинд яаж амьдрах вэ гэдэг маш эмзэг асуудал юм.

Таныг хорооныхоо хүүхдүүдэд ном тараадаг гэж сонссон?

-Бид нар боломжийнхоо хэрээр хүнд чаддаг ч бай чаддаггүй ч бай сэтгэлээр тус дэм болохыг хичээдэг. Манайх чинээлэг айл биш ч гэсэн хэдэн хүүхэд баярлуулья гээд хорооныхоо хүүхдүүдийг хүүхдийн баяраар, эрдмийн баяраар баярлуулсан. Хүн хөдөлмөрлөсөн мөнгөө хүнд зориулаад явна гэдэг сайхан байдаг байхгүй юу.

Энэ шийдлийг сонирхож байгаа залуу хосууддаа юу гэж зөвлөх вэ. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Залуу хүүхдүүдэд ирээдүйдээ уриалж хэлэхэд зоригтой алхам хийгээд эхний ээлжинд газраа авчих, дараагийн ээлжид нэг жилийн дараа юм аа цуглуулж байгаад барилга барихад маш хямдхан тусна.  Бараг сарын дотор байшин босно доо. Материал хямдхан болсон байхад яаж л бол яаж, ямар ч технологиор цахилгааны асуудал бүгд шийдэгдээд ороод ирсэн байна.

Хүмүүс цахилгаанаар халаана гэхээр айгаад байдаг. Цахилгаанаар халах чинь айхдаа гол нь биш. Цахилгаанаар халаахдаа яаж тог хэрэглэж байна, түүнийгээ хэрхэн хэмнэж яаж зохицуулах нь  гол нь юм.

БАЙРАНД АМЬДАРЧ БАЙСНААС ИЛҮҮ Л АМЬДАРНА УУ ГЭХЭЭС ДУТУУ АМЬДАРНА ГЭЖ БАЙХГҮЙ  ЮМ БАЙНА ЛЭЭ

Д.Доржийн гэргий Х.Отгоо ийнхүү ярьж байна.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Х.Отгоо гэдэг Увс аймгийн харьяат. Улаанбаатарт орж ирээд бид бараг арван хэдэн жил болчихлоо. Бид хоёр байранд амьдраад олон жил болсон тэгээд хоёр жилийн өмнөөс энэ байшингаа барьсан. Энэ хавьд агаар ус сайтайг мэдээд байранд амьдрахаа болиод гэр хороололд амьдардаг болохоор шийдсэн.  Хүн хичээл зүтгэлтэй, ажилласаг арчаатай бол гэр хороололд тав тухтай, тохилог амьдарч болно. Байранд амьдарч байснаас илүү л амьдарна уу гэхээс дутуу амьдарна гэж байхгүй л юм байна лээ. Хүний чармайлт хэрэгтэй гэж бодоод байгаа.

-Та хоёр ханилан суугаад нийт хэдэн жил болов? Хэрхэн амьдралаа зохиож байв?

-Одоо бид хоёр суугаад 30 гаруй жил болж байна. Үгүй яахав 1990 онд нийгэм хэцүү байсан юун хурим найр, хоёулаа тэгээл хоёр талаасаа ортой, чемодамтай  амьдралаа босгосон доо.

-Байранд байж байгаад гэр хороололд амьдрахаар ялгаа нь яаж мэдэгдэж байна вэ?

-Ялгаа нь гэхээр байранд болохоор бид нар нэг дөрвөн хананы дунд хийх юмаа олж ядаад, гэр орон, хоол хийж идчихээд гэртээ зурагтаа хараал сууна. Энд болохоор хийх юм ихтэй гадуур дотуур гарна, зун бол цэцэг навчаа усална. Тэгээд хүүхдүүд сагс теннис тоглоно, хүссэн үедээ гадаа гарч салхилах жишээтэй. Хэрвээ байранд байсан бол зурагтаа үзээд сууна. Одоо бодоход  хөдөлгөөн  хоригдоод байсан юм болов уу.  Түүнээс гадна түгжрэл байхгүй эндээс зах хооронд 15 минут явна.

-Та хоёр яг энэ шийдлийг сонирхож байгаа залуу хосууддаа юу гэж зөвлөх вэ?

Гэр хороололд өөрийн гэсэн сайхан эзэмшлийн газартай сайхан байр бариад авчих юм бол бүх юманд хязгаар тогтоохгүйгээр өөрийнхөө хүссэнээрээ юмаа хийнэ. Энд бол би тэрийг ингэж хиймээр байна тэгж хиймээр байна гээд хөөрхөн янз бүрийн санаанууд олбол гэр орноо тохижуулна. Тэгээл гадаанаа жимс ногоо тарина.  Тэнд  тийм юм тавьчихвал тийм юм хийчихвэл гээд хүнд их  гоё юм бодогддог. Гэхдээ заавал байшин барих нь чухал бус, барьсан байгаа юман дээрээ өөрчлөлт хийгээд өөрчлөөд цахилгааны асуудлаа шийдвэл зүгээр юм болов уу.

-Ярилцсанд баярлалаа. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
149
ЗөвЗөв
13
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-06 213.192.12.40

Nutgiin egch Otgoodoo bolon ger buld ni amjilt husej az jargaliin deedig eruue.uneheer ikh huch hudulmur zartsuuljee.

Avatar

za 2019-11-06 202.179.25.22

bair gj yu ym be haalga n humiih hana n huniih taaz n huniih mashinii zogsool oldahgui shambaaraldsan ajilsag mundag ger bulees sanaa avch zaluusaa saihan amdrah bolomj bna boond n bish chadlaaraa chimeh chimeheer hiihed l bolno bairnaas hed dahin hymd deerees n soh talbai ch geh shig iluu zardal gargahgui amdrana

Avatar

Галтмаа 2019-11-06 66.181.161.5

ХҮМҮҮСДЭЭ ЗАХИАЖ ХЭЛЭХЭД ТООСГООР БИТГИЙ ӨАЙШИН ӨАРИАРАЙ! МАНАЙХ ШИГ ЭРС ТЭС УУР АМЬСГАЛТАЙ ГАЗАР ЗХИМЖГҮЙ МАТЕРИАЛ ШҮҮ. ДУЛААН МАШ САЙН ДАМЖУУЛДАГ ТУЛ ТАНАЙ ГЭРИЙН ХАМАГ ДУЛААНЫГ ГАДАГШААГАА АЛДДАГ. ДУЛААНАА АЛДАНА ГЭДЭГ МӨНГӨӨ САЛХИНД ХИЙСГЭСЭНТЭЙ ИЖИЛ. ШАТАХЫН ХУВЬД ЯМАР Ч БАЙШИН ШАТНА. ТООСГО ӨРӨХИЙГ МЭДДЭГ ХҮН ТООСГОО Л ХАМГААЛНА, ТЭДНИЙ ҮГЭНД БҮҮ ОРООРОЙ!!!

Avatar

oy 2019-11-06 132.194.13.93

andaxgyi bolloo,ichdeggyi zasraxgy,DEMJIXGYI BAIX

Avatar

oydzx 2019-11-06 132.194.13.93

ubchtei cynii xiix dyysashgyiee,OPON SUUTSAAR DIKTATYPDAX CANAATAI

Avatar

alyyraa zaasaar 2019-11-06 132.194.13.93

down sindrom,tsal,taslalan tyypalt tysgax geed bailgaad CADAA BOLOOD BAIGAAN bna.

Avatar

alyyraa zaasaar,butuu demj 2019-11-06 132.194.13.93

ichixgyi.ingej amid ybaaad yana. opsyyd ajilchid xylgaichid gajyychyyd. xytadiin dopd oposiin dopdyydiig MONGOLCHUUD UUBDUJ BAIJ GUILAGCHIN BOLLOO.

Avatar

tsaxilgaan joplongiin yctai zyrag 2-4 ysaa tatax bol gapaapaa tataj taaraa. 2019-11-06 132.194.13.93

gerleep baishin chimeglex,BASGT NAADMIIN xybtsas yzej,kolxoz+coutriside 2 eronxiilogchoor galzyypch byxnvaldaj baigaan bishyy

Avatar

ytmar xymyys xyn dapangyilax byxnvaldx ubchtei baix be GAJUUCHYYD 2019-11-06 132.194.13.93

mungo,znexceer,oc,on,nexseer,
(xaalt xylgaig ni xiideg yg dyygyi dagagch mongolchyyd gadn axar ajilchnaar garaad GADNII IPGEN BOLCHOOD,bichig bapimttai baij blklogdoj,
fashist dapangyillii ni conssoop,chamaig bodloo yu?

Avatar

endees tsaxilgaan,yc sybag,emnelegiin mergejilten bolson ni ,mongol ylc deer ajilj baigaa tyl demjixgyi baix. 2019-11-06 132.194.13.93

ckachraa,mlpd gerelee,JOPLONGIIN USAA tsaxilgaandsaar Mongol ylcaas xylgaigaarz zuuj baisan yum bnaa.aimshigtai:;'

Avatar

xynd xeregee toxoxoos tsaashgyi,DARANGUILAX conipxoltoi cx cait ajillyyldag gadnii xyn gexeer ymap tolgoitoi xyn BOLOMJIIG ashiglasan ni tdx 2019-11-06 132.194.13.93

t,baliar

Avatar

UBCHIN BOLOXOOS tsaashgyi. 2019-11-06 132.194.13.93

xaglaad yraad xaychixna,news mn deer xiicen byxniig gadniixan, mungutei xymyyc xiij bna.BOBSH BOLOXOOS

Avatar

gadnii inopos-znii yrex ubchtei user 2019-11-06 132.194.13.93

walmptin zapagdaxgyi xynctei gazxap baican Mongolchyyd deer bolomj deep bosood oyd samyyn tapij,galzyypch bna.

Avatar

1.esym,xymyyseer toglodog cx cait ajilyyldag GADNII xyn,news mniig ajilyylaad bnaa 2019-11-06 132.194.13.93

tustei zyrag opyylaad l ,mungo BOLOMJ nexeed tsaana niz bna.xaiplaj peklamdaj baigaad tiipne shyy

Avatar

Зочин 2019-11-06 43.242.243.27

Mungu ni baival asuudal baihgui shuu de

Avatar

Хүн 2019-11-06 202.9.42.154

Энэ хүмүүст хэн мөнгө өгсөн бол

Avatar

Зочин 2019-11-06 66.181.190.237

Munguu hudulmurjuj Olson uchraas ingej saihan amidarch bga yum da

Avatar

Зочин 2019-11-06 103.10.22.12

Мөнгөтэй байсан ч зүтгэлгүй хүн ингэж хийхгүй ээ хүүхээ

Avatar

Зочин 2019-11-06 27.123.214.2

Ажилтай , ажилсаг гэр бүл байна аа, мундаг

Avatar

Зочин 2019-11-06 66.181.161.24

бөө батаа н**ш шүү

Avatar

Зочин 2019-11-06 66.181.161.24

чи чинь солио өвчтэй новшуу

Avatar

Зочин 2019-11-06 122.201.19.66

Bayr hurgey. Ug i zaaval oron suuts gesnees sanaachlagtai amidrah ym bol iluu tohilog bolgoj ch bolno.

Avatar

зочин 2019-11-06 43.228.130.136

Сайхан ажилтай арчаатай айл юмаа. Мундаг бна

Avatar

MT 2019-11-06 195.46.106.46

MUNDAG AJILSAG HUMUUS BAINA. BAYAR HURGIE. ZALUUS ULGER DUURIALAL AVAASAI. UVSIINHAN AJILSAG HUMUUS BAIH YUM.

Avatar

иргэн 2019-11-06 202.5.205.2

гэр хороолол хэцүү, орчин нь

Avatar

Зочин 2019-11-06 87.56.238.156

xetsuu geed bval bux ym l xetsuu blno, xetsuugui baixiin tuld busaddaa ulger jishee bolood ene zaluu shig uurtuu archaatai baival bux ym amarxan bno doo!

Avatar

Зочин 2019-11-06 202.9.44.238

увсынхан ийм мундаг

Avatar

zochin 2019-11-06 202.179.31.51

Oron suutsand tog, us, halaalt, SUH geed barag 200 myangaas iluu mungu tuldug. Oron suutsnii humuus tulee nuurs us geed sanaa zovohgui bolovch gertee 4 hanani dund hashiigdaj zuragtaa uzeed untdag, hudulguun, agaar dutmag orchind amidardag. Mashindaa zogsool graj oloh hetsuu. Ene ail shaazan jorlon, ugaaguurtai bairni ailaas dutahgui saihan amidarch bna. G horoolol gej doosh hiideg tsag ungurchee.

Avatar

амраа 2019-11-06 66.181.164.222

Мундаг ажиллагсаг гэр бүл байнаа. Арчаатай амьдарч чадаж байна даа. амжилт хүсье

Avatar

Зочин 2019-11-06 202.131.245.243

Гэр хорооллыг устгаж байж л хот чинь хот шиг болно.

Avatar

Зочин 2019-11-06 202.179.31.72

chi ***h ium bn l daa. Oron suuts bol niitii bair shu de.e

Avatar

Зочин 2019-11-06 87.56.238.156

Ymar ch xymdxan setgedeg ym be dee, jooxon xurungu zaraad uurtuu archaatai baival ger xoroolol bairnaas xed daxin tansag shuu!

Avatar

Зочин 2019-11-06 202.126.88.156

Za estoi hamgiin uhaantai zov shiidel hiisen archaatai ajilsag humuus baina aa. Bayar hurgie!

Avatar

зочин 2019-11-06 202.131.233.178

Энэ Бөө Батаа шиг хүн цөөн байгаасай. Орцонд тамхи татаж, бөөлжисөө цувуулсан хүн гэхэд хэцүү амьтад орон сууцнуудаар дүүрэн бна амьдралд. Энэ хоёр хөдөлмөр ч хүнийг амьдралын жишээ болгох ёстой шүү. Баяр хүргэе

Avatar

Zochin 2019-11-06 72.143.221.86

Odoo UB hotiin hyn biz dee! UBS-N hayat bish dee

Avatar

Зочин 2019-11-06 195.46.106.44

их сайн байна. энэ хүмүүсээс суралцацгаа залуусаа.

Avatar

БӨӨ БАТАА 2019-11-06 103.240.241.110

ИЙМЭРХҮҮ ЗАВААРСАН АЙЛУУДЫГ СУРТАЛЧИЛААД ГЭР ХОРООЛЫГ УСТГАХД СААД БОЛИХОО БОЛЬ? ТОГ ХУЛГАЙЛНА БОХИР ХАЛИНА БОХИР СОРУУЛАХ ГЭЭД ТҮМЭН АЖИЛ, ДЭЭР ЭРГЭН ТОЙРНЫ ЖОРЛОНГИЙН ҮНЭР ШАВАР ШАВХАЙ ТООС УТААГ ЯАЖ Ч МАГТАН ДӨВИЙЛГЭЭД ОРОН СУУЦНААС ДЭЭРДЭХГҮЙ? ЯГ 12-2САРД ИЙМ АЙЛУУДЫН ТОГНООС БОЛЖ ОРОСООС ХЭДЭН ТЭРБУМЫН ТОГ АВДАГ 3-4Р ЦАХИЛГААН СТАНЦУУД ХЭД ЭН ЗУУН ВОГАН НҮҮРС ИЛҮҮ ТҮЛДЭГ. ХОТЫН ХӨГЖИЛ ДЭВШИЛД ИХ ГАЙ БОЛДОГ ХАРИН ХАШААНЫ ГАЗРАА БАРААР СОЛИСОН АЙЛУУД СУРТАЛЧИЛ

Avatar

Чиний багш 2019-11-06 202.21.112.37

Бохирдсон оюун ухаанаа цэвэрлэ. Улаан чулуутын хогийн сав шиг болж

Avatar

Зочин 2019-11-06 103.229.121.68

багын тэнэг байсан хэвэндээ шив дээ

Avatar

Эзэн 2019-11-06 66.181.161.17

Зайлаач чи

Avatar

Зочин 2019-11-06 66.181.161.12

Chi hurdan vhee

Avatar

Зочин 2019-11-06 103.229.120.131

erguu shees chin uiddaggiimuu yadgiin yavj arhia gudar

Avatar

Зочин 2019-11-06 103.229.120.246

Батааг дэмжинээ. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах хэрэгтэй. Хэдий болтол ийм байх юм бэ. Ядахнээ тэр Хангай хоролол эд нарыг хар л даа

Avatar

za 2019-11-06 202.179.25.22

chi bairandaa boolj chadaj bnuu tsagdaa ird zorchliin huil unshij bgaa haha

Avatar

Zochin 2019-11-06 67.81.189.74

👍

Avatar

zochin 2019-11-06 43.242.243.228

yamar mundag yum be bayar hvrgiee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж