ХӨНДҮҮР СЭДЭВ: Хүчирхийлэлд жендер хамаагүй! | News.MN

ХӨНДҮҮР СЭДЭВ: Хүчирхийлэлд жендер хамаагүй!

ХӨНДҮҮР СЭДЭВ: Хүчирхийлэлд жендер хамаагүй!

ХӨНДҮҮР СЭДЭВ: Хүчирхийлэлд жендер хамаагүй!

Гэмтэл согог судлалын үндэсний төвд жилд насанд хүрсэн  5-7 эрэгтэй бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэж ханддаг байна. Эрчүүдийн хувьд бие махбодын шарх авахаас илүү сэтгэл санааны дарамт хүчирхийлэлд өртөх нь түгээмэл үзэгдэл  гэж тус эмнэлгийнхэн хэлсэн юм. Ийм төрлийн хүчирхийллийн хохирогч болсон эрчүүд ихэвчлэн ажилгүйдлээс болж эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх нь түгээмэл аж. Ихэвчлэн эхнэр болон хадмын талаас  ажилгүйдэлтэй холбож эдийн засгийн болон сэтгэл санааны дарамт үзүүлдэг байна. Тухайлбал, "үргэлж өөрийн олж ирсэн мөнгөнөөсөө жаахан ч хүртэх эрхгүй мэт аашлах",  "өдөр болгон хангалттай мөнгө олж ирдэггүй хэмээн дарамталж, хүссэн бүхнийг нь ямар ч асуулт эргэлзээгүй авч өгөхийг шаардах",  “Эрэгтэй хүн байж…” хэмээн үгээр идэж, “Чи уйлах ёсгүй, чи ямар ч сэтгэлийн хөдөлгөөн гаргах хэрэггүй” гэх мэтээр аашлах нь сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн хэлбэр гэдгийг олон хүн анзаардаггүй болов уу.

СЭТГЭЛ САНААНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ АМИА ХОРЛОЛТЫН ГОЛ ШАЛТГААН 

Эрчүүд маань  эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөнөө тэр бүрийд тоож ам нээдэггүй, сэтгэлдээ л шаналж явдаг нь цаг зуурын нас баралт, амиа хорлолтын нэг шалтгаан болдог байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт, судалгааны төвөөс 2017 хийсэн анхны томоохон хэмжээний судалгаагаар жилд дунджаар 346 эрэгтэй, 66 эмэгтэй амиа хорлодог гэсэн тоон мэдээ бий. Амиа хорлосон иргэдийн 84 нь эрчүүд бөгөөд эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлодог аж. Иймд стрессээ зөв тайлж сурах, эрх нь зөрчигдсөн бол нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтод хайрцаглагдахаас илүү  холбогдох байгууллагад хандах нь  чухал болохыг хон зөвлөж байгаа юм. Эрчүүдийн эрх ямар үед зөрчигддөг талаар Хүний эрхийн үндэсний комиссын Реперент Г.Золзаяа “Аливаа юм хэт нэг тал руугаа хэтийдэхээр нөгөө тал нь орхигддог. Жендер гэхээр л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж ойлгож болохгүй. Эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй. Гэвч  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан биологийн ялгаатай шинжийг нийгмээс тулгаж, андуурдаг байдлаас болж нийгмийн тодорхой салбаруудад эрх нь зөрчигддөг асуудал бий.  Тухайлбал, эрүүл мэнд, боловсролын салбарт. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмшсэн байдаг бол эрчүүдийг төрөлхийн тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг гэх ойлголтоос улбаалан эрэгтэйчүүдийн эмнэлэг хязгаарлагдмал байдаг.Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд хүүхдүүд. Цөөн тохиолдолд л эрчүүд цагдаад ханддаг.Нийтлэг дүр зургийг харахад эрэгтэй хүмүүс л эхнэрээ зоддог мэт харагддаг. Гэтэл хөшигний цаана гэр бүлийн хүчирхийлэл дотор эдийн засаг, сэтгэл санаа, бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн ч хүний эрхийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдээлэх нь тун ховор. Эрэгтэйчүүд нийгмийн тулгасан хэвшмэл ойлголтуудаас болж тэр бүрийд хүний эрхийн байгууллага, цагдаад ханддаггүйгээрээ ялгаатай байгаа юм. Манай төвд ч бас эрх нь зөрчигдсөн асуудлаар албан ёсоор өргөдөл гомдол хүргүүлж, хандсан эрэгтэйчүүд маш цөөхөн” гэлээ.

ЭРЧҮҮД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН Ч ЦАГДААД ХАНДДАГГҮЙ

Цагдаагийн байгууллагад ч бас гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие мах бодийн хохирол амссан гэж эрэгтэйчүүд дуудлага, мэдээллийг  маш цөөхөн өгдөг байна. Цагдаагийн ерөнхий газарт энэ оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 28 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 800 гаруй хувь гэр бүлийн хүчирхийлэл. Хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд, хүүхэд аж. Иймд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон эрэгтэйчүүдийн тоон судалгаа байдаггүй аж. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Хошууч Д.Болор “Гэр бүлийн хүчирхийлэл маргааныг  85-90 хувьд ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд, үлдсэн хувийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөн хувийг нь эрэгтэйчүүд эзэлдэг. Цагдаагийн ерөнхий газарт ирүүлж буй гэмт хэрэг, маргааны мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд ихэвчлэн эмэгтэйчүүд хүүхэд өртдөг тул цагдаагийн байгууллагаас шалгадаг. Ямар ч хүн хувь хүний хувьд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд эрхээ хамгаалуулах эрхтэй. Хэрэв эрэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж үзвэл хуулийн дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо өгөх бүрэн эрхтэй. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд эрэгтэйчүүд монгол хүний гүндүүгүй зан, аль эсвэл гэр бүлийн хүчирхийлэл гэж үздэггүйгээс цагдаагийн байгууллагад ханддаггүй байж болно. Тиймээс эмэгтэйчүүдтэй харьцуулахад цагдаагийн байгууллагад хандах эрэгтэйчүүд харьцангуй бага” гэлээ.

Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, урвалт бүхэнд бид эрчүүдээ буруутгахаас илүү эмэгтэй хүн ч ялгаагүй өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй биз ээ. Эрчүүдийн талаарх нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хүн бүрийн хандлага чухал. Магадгүй нөхөртөө, хүүдээ, хүргэндээ хэлсэн хатуухан үгээрээ хүчирхийлэл үйлдэж буйгаа анзаарахад илүүдэхгүй биз.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-06 150.129.140.184

эр хүн гэдэг чин эмзэгхэн юмуу да гэх дуу байгаа youtube

Avatar

Zochin 2019-11-06 67.81.189.74

Haalganii tsaana huchirhiilel ybagdaj b.gaa,medeelel chuhal,shaardlagatai bol medeelliig hudaldaj avah heregtei

Avatar

Зочин 2019-11-06 202.9.43.111

erchuudin erh erchuudin bolovsrol erchuudin eruul mended anhaarah tsagn bolsooon

Avatar

Зочин 2019-11-06 202.9.43.111

erchuudiin eruul mend erchuudiin bolovsrol erchuudin erhd anhaarlaa handuultsgaay huvguudee bolovsroltoi bolgii , dan emegteichuud ohid gej yavsaar ene uls hin togtvogui bolloo ,

Avatar

Зочин 2019-11-06 202.9.45.98

Үнэн үнэн сүүлийн үед Монгол эрчүүдээ хэт доош нь хийж муу муухай болгоны бай болгож байгаа. Эр хүн айл гэрийн сүлд ноён нуруу юм бол Монгол эр хүн Монгол улсын сүр сүлд ноён нуруу.

Avatar

бөбө 2019-11-06 202.131.253.66

Монгол хүмүүс монголоосоо л орлого олж таарна. Гэтэл Монгол нь луйварчдын гарт ямар байгаа билээ бүгд мэдэж байгаа. Тэгэхлээр ийм новшийн эдийн засагтай ажлын байр байхгүй (цагийн 5 мянгаас доош цалинтай ажил бол боолын ажил гэсэн үг) тул орлого багатай байх нь тодорхой. Ингэхлээр Монгол эрчүүдийн нэр хүнд унаж байна. Дээр нь яахав нийтлэг манай эрчүүдийн шинж байдаг л даа. Хариуцлага хүлээх чадваргүй, танхай, архичин, заваан, хулгайч зантай. Энэ хандлагаа бас өөрчлөхгүй бол нэрмээс болж байна.

Avatar

Зочин 2019-11-06 202.9.44.120

40 хүрээд гэр бүл зохиож бай

Avatar

Зочин 2019-11-06 202.179.26.126

90-ээд онд гэр бүл салалт их байсан нөхөр нь архи уугаад эхнэр нь ирээдүйтэй гэж бодсон уу яасан арчаатай харагдсан эр сонгож хүүхдээ хагас өнчрүүлсэн. Ингээд хүүхдүүд аавгүй өсөөд сонин ааштай болчихсон. Хөвгүүд ч адил. Аав нар ер нь охидууддаа ирээдүйн нөхрийн зан араншинг тэвчих дасгаж хөрсийг нь бэлдэж өгдөг гэж ойлгодог болсон. Аавгүй өссөн охидууд сэтгэлийн тэнхээгүй гомдомтгой үг даадаггүй нялцгай шалчигануур дураараа сүүлдээ нэг төрлийн синдром өвчин болдог юм шиг байгаан. Ингээд тэд нөхөрт гараад нөхөр нь аавынх нь үлдээсэн хоосон орон зайг нь бөглөх шаардлагатай болдог. Тэгээд эхнэрээ хүмүүжүүлэх хэрэгтэй болно. Хүүхдээ хүмүүжүүлнэ хажуугаар нь бас эхнэрээ.

Avatar

Зочин 2019-11-06 66.181.168.199

охидын хүмүүжил, зан характерт анхаарахгүй бол, ихээхэн ажил хийхгүй бол тэд мөнхийн сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж, чи тэжээх ёстой, би тэжээлгэх ёстой, би дандаа бэлэг сэлт авч байх ёстой би хүссэнээ хэлж болно, чи хүссэнээ хэлж үл болно, хүний охин бүсгүй үрийг авч суучаад гэж ирээд авч өгч байна цаана чинь, ямар тэжээвэр мал биш дээ. адайр аашаа татаж явахад гэмгүй шүү. тэгээд уур уцаараа дийлэхгүй цагдаа дуудаж нөхрөө гүтгэж баривчлуулна тэд нь эр хүний үгэнд, хуулийнхан мөн адил, үл итгэх

Avatar

Б. Цэцэг гүнээ талархая 2019-11-06 66.181.168.200

Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, урвалт бүхэнд бид эрчүүдээ буруутгахаас илүү эмэгтэй хүн ч ялгаагүй өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй биз ээ. Эрчүүдийн талаарх нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хүн бүрийн хандлага чухал. Магадгүй нөхөртөө, хүүдээ, хүргэндээ хэлсэн хатуухан үгээрээ хүчирхийлэл үйлдэж буйгаа анзаарахад илүүдэхгүй биз.

Avatar

Боловсролд бус хүмүүжилд нь анхаараа, ялангуяма тэр охидуудынхаа 2019-11-06 202.131.239.166

Хөвгүүдийн боловсрол хүмүүжилд зөвхөн анхаараад юу өөрчилөхөв дээ. Охидоом зөв хүмүүжилтэй болгож, эр нөхрөө хүндэлдэг, хатуу хүнд хамьдралыг хамт түшиг нь болоод хань шиг нь туулчих ухаан, ухамсарыг л төлөвшүүлмээр байгаа юм. Нэг гэрийн тулах 2 багана гэдгийг нь л зөв ойлгуулж өгөх хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2019-11-06 66.181.177.237

ОЮУНЛИГ ХҮЧИРХЭГ ЗАЛУУСЫГ БАГА БАЛЧРААС НЬ БЭЛДЭЖ БИЙ БОЛГОНО. МАНАЙХАН АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ХАНАРЧ ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМД ОРСНООР ЗӨВХӨН МӨНГӨ ОЛОХЫН ТӨЛӨӨ ХАМГАА ЗОРИУЛЖ ҮР ХҮҮХЭД ЗАЛУУ ҮЕИЙНХЭЭ ХҮМҮҮЖЛИЙГ ГАРГУУНД НЬ ХАЯЖ, МӨНГӨӨР Л БҮХНИЙГ ШИЙДЭХ ЮМ ШИГ ОЙЛГОДОГ БОЛЧИХСОН. ӨВ ТЭГШ ХҮМҮҮЖИЛ БОЛ ХҮНИЙ ХАМГИЙН ӨНДӨР БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ИРГЭН, ГЭР БҮЛ БОЛ УЛСЫН ҮНДЭС ГЭДЭГ ТӨРИЙН БОДЛОГО АЛДАГДСАН

Avatar

Иргэн 2019-11-06 192.82.75.198

Одооноос эхлээд хөвгүүдийнхээ боловсролд эрүүл мэндэд зөв хөгжилд анхаарах хэрэгтэй, мэдлэггүйн мэргэжилгүйн ажилгүйн, үүнээс улбаалсан орлогогүйн шалтгаан, дээгүүр зантай дээгүүрхэн боловсролтой гэж эндүүрсэн сээгс болон мөнгөний шуналтай эмс хүүхнүүдийн нэрмээс ийм зовлонт байдалд хүргэж байгаа биш үү. Төрөөс бодлогоор дэмжиж байж хүчирхэг эрчүүд хөвгүүд аавууд, нөхрүүд монгол улсыг хөгжүүлж улс орны ирээдүйг бүтээнэ гэдгийг ойлгох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж