“Монгол адуучин”-ы үхэл морин спортод хувьсгал авчрав | News.MN

“Монгол адуучин”-ы үхэл морин спортод хувьсгал авчрав

“Монгол адуучин”-ы үхэл морин спортод хувьсгал авчрав

“Монгол адуучин”-ы үхэл морин спортод хувьсгал авчрав

АНУ-ын Калифорни муж улсын Аркадиа хот дахь Санта-Анита морин уралдааны цэнгэлдэхэд  өнгөрөгч Бямба гаригт бооцоот хурдан морины ээлжит уралдаан болсон юм. Уралдаан олон жилийн турш ямар байсан тэр уламжлалын дагуу сэтгэл догдолсон унаачид, усанд орж өнгө зүс зассан хурдан морьд, цэнгэлдэх тойрон хурсан үзэгч олны шаагилдаанаар эхэлсэн юм. Гэвч хоёр өдрийн уралдааны төгсгөлд болсон эмгэнэлт үйл явдал цэнгэлдэхийн уур амьсгалыг үүрд өөрчлөв. АНУ-ын өндөр чансаатай “Breeders’ Cup” үржлийн адууны морин уралдааны сүүлийн мөчүүдэд Монгол адуучин гэх нэртэй морины хөл гэмтэж, малын эмч нарын зөвлөмжөөр унтуулсан аж. Уралдааны үеэр морины хойд хөл гэмтэж, цаашид эмчлэгдэх найдлагагүй учраас ийм арга хэмжээ авч.

Монгол адуучин морины үхэл нь  морин уралдаан сонирхогчдын хувьд том гарз хохирол болсныг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ. Үүний дараа амьтны эрхийг хамгаалагчдын зүгээс морин уралдааны спортыг зохион байгуулагчдыг хурцаар шүүмжилжээ. Зургаан сая ам.долларын шагналын сантай морин тойруулгын уралдаантай холбоотой хэд хэдэн зөрчил ч бүртгэгдэж байсан гэнэ.  Монгол адуучин морийг малын эмнэлэгт хүргэж эмчлэгдэх боломжтой байсан ч шууд унтуулах арга хэмжээ авсан нь, Ням гаригт юу ч болоогүй мэт морин уралдаан үргэлжилсэн нь олон хүний зүрхийг шимшрүүлжээ.

Монгол адуучны үхэл нь өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш уралдааны замд амиа алдсан  37 дахь тохиолдол.  Улмаар Калифорни муж улсын сенатын зүгээс уралдааны морийг хамгаалах бүх боломжийг судалж, уралдааны үйл явцыг шилэн данст шилжүүлэх санаачилгыг эхлүүлжээ. Морин уралдааныг зохион байгуулагчдын зүгээс Монгол адуучин морины үхэл нь уралдааны морин спорт сонирхогчдын хувьд том гарз болсныг онцолсон.  Уралдаан болохоос өмнө хурдан морьдыг бүтэн биеийн үзлэгт оруулах ёстой байдаг аж. Монгол адуучин морины үхлийн дараа Санта–Анита хурдан морины уралдаан зохион байгуулагчид ирэх арванхоёрдугаар сарын 26 хүртэл уралдаан зохион байгуулахгүй гэдгээ мэдэгджээ.

Түүнчлэн хурдан морь болон түүнийг унаж уралдуулагчдын хувьд аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд уралдааны тойргийг шинэчлэх санаачилгыг гаргажээ. Хурдан морины уралдааны үндэсний стандартыг бий болгох саналыг зарим гишүүдийн зүгээс гаргасан байна. Улмаар АНУ-ын Конгресст хурдан морины уралдааны талаар хууль батлах төслийг боловсруулан барьжээ. Хурдан морь уяач Э. Ганбат хэлэхдээ дөрвөн настай Монгол адуучин хөл нь гэмтсэнээс болж унтуудах болсонд харамсаж буйгаа илэрхийлжээ. Тус уралдааныг 67 мянга гаруй хүн үзжээ.

Үүнээс гадна АНУ-д 32 жилдээ зохион байгуулсан тус тэмцээний түүхэнд Ази тивээс төрсөн анхны аварга бол “Mongolian Saturday” болсон юм. Тус морийг дөрвөн жилийн өмнө Монгол Улсын тод манлай уяач Д.Онон, Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат нар дуудлага худалдаанаас "Макс" группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарт авч өгсөн байжээ. “Mongolian Saturday” нь таван настай цэвэр цусны англи адуу юм. “Америкийн морины мэргэжилтнүүдийн дүгнэснээр “Mongolian Saturday” түрүүлэх магадлалтай эхний дөрвөн морины жагсаалтад багтаагүй. Энэ төрөлд Канад, Дубай, Францын хурдан морьд уралдсан. Олон орны шандаст хурдан хүлгүүдийн өмнө цахиур хагалж, олон хүний таамгийг эвдэж, монгол уяачийн ур ухаан, Монголчууд морин туурайгаар дэлхийг тамгалж явсныг батлан харуулж чадлаа” хэмээн Д.Цэрэнжигмэд хэлж байв. Европын орнуудад дасгалжуулалт, стандартаар морио уядаг бол манай Монголд үүн дээр баг наснаасаа морьтойгоо ойрхон байж, морио мэдэрч чаддаг гэдгийг харуулж чаджээ. Тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаа Ази тивээс анх удаа морь түрүүлж байна. Ази тивийн хувьд Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Хонконг зэрэг орнууд морин спортын хөгжлөөрөө хол явсан. Гэсэн хэдий ч ийм богино хугацаанд монгол уяачийн морь дэлхийн аварга болж байгаа нь морины тэнгэр, монгол уяачийн сэтгэл зүтгэл хоёртой холбоотой гэж Монголын морин уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн бахархан ярьж байв.

МОРИН ТОЙРУУЛГЫН УРАЛДААН МОНГОЛД

МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1956 оны 43, 37-р тогтоолоор улсын Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны харьяанд Морин тойруулга байгуулж ажиллуулахыг заажээ. Дээрх тогтоолын дагуу Их Тэнгэрийн амны хойд харалдаа Туул голын ард 1957 онд  Морин тойруулга байгуулагджээ. 1962 он хүртэл улирлын чанартай  морин тойруулгын уралдааныг бүтэн сайн өдрүүдэд зохион байгуулж байжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-06 49.0.212.68

ма Saturday -р субботникоо эхлүүлэх юм уу? Sunday-ээр нар мандааж гийгүүлэх юмуу үгүй юмуу гамбирнууд

Avatar

Зочин 2019-11-06 103.57.93.150

Тэр авчирсан хувьсгал нь хаана байна. Харъя.

Avatar

Зочин 2019-11-06 103.57.93.150

Модон орчуулгыг арайхийж ойлголоо. Ингэж бичмээргүй байна.

Avatar

Зочин 2019-11-06 49.0.212.68

уяа сойлго нь ханачихсан ёстой сайхан амьтан байсан байнлээ. хэд хэд түрүүлэх нь тодорхой байсан.

Avatar

Зочин 2019-11-06 49.0.212.68

илжирсэн газрын үйл ажиллагаанд америкчууд зэвүүцжээ. ма хэд мэдэж байгаа юм алгаа, хорслын кислтанууд морийг чинь алнаа гэхэд нь алаа *л гэсэн байнаа.

Avatar

иргэн 2019-11-06 66.181.160.40

Би л лав юу ч ойлгосонгүй. Хүн үхсэн болж байна уу морь үхсэн юм уу

Avatar

Зочин 2019-11-06 49.0.212.68

морин тойруулгын уралдааны комиссыхны морь түрүүлэхгүй бол бусад морины бойны газар болоод удаж байгаа цайчихсан газар вайнөө.

Avatar

Зочин 2019-11-06 66.181.183.103

Орчуулна ч гэж бичнэ ч а**х юм аа түй

Avatar

Зочин 2019-11-06 49.0.212.68

морь түрүүлэх боломжгүй юм бол уралдаанаа зогсоох асуудал яригджээ

Avatar

Зочин 2019-11-06 122.201.22.86

Морин тойруулга одоогийн "Маршал таун" хотхоны хавьд байсан, би 1966-1967 онд аавтайгаа очиж морины уралдаан үздэг байснаа сайн санаж байна. Сталины номын сангийн буудал дээрээс автобусанд суугаад тийшээ очдог байсан. Морин тойруулгын морьд нь жирийн монгол морийг бодвол бие томтой, өндөр гулаиг, сайхан адуу байдаг байжээ.

Avatar

Хүн 2019-11-06 220.244.194.51

Монголын сэтгүүл зүй ялзарч худалдагдсаны тод жишээ энэ Улаан бал нэвтрүүлгийн Шодойсамбуу боллоо. Ярилцлага биш эрх баригчдын Үндэсний фронтоос ял асуух байцаалт мушгин гуйвуулалт боллоо. ШИВШИГ ӨӨӨ БУЗРУУДАА

Avatar

Зочин 2019-11-06 49.0.212.68

атаархаад үгүй хийчихснийг нь бүгдээрээ мэджээ. боломж олдсон дээр дахиад гараад ирэх вий гээд нэг мөр. эмчлэгдэх боломжтой байсан ч 6 сая доллараас боллоо гээд байгаа юм бишүү.

Avatar

иргэн 2019-11-06 66.181.176.207

Энэ хүний бичсэнээр хүн унтсан болтой юмаа. Амьтнаар тоглоцгоодгоо болимоор юмдаа.

Avatar

Зочин 2019-11-06 202.21.108.236

Мориныхоо нэрийг англиар нь бичээ,эвгүй юм байна.Mongolian Saturday гэж бичсэн шигээ Mongolian groom гээд л болоошд.Морь амиа алдах гэ

Avatar

Teneg setguulch 2019-11-06 202.21.127.160

Iin yum bichdeg setguulch nertenguuded tsalin ugdug, yumiig ni niiteldeg mun gaihaltai….

Avatar

Зочин 2019-11-06 202.21.107.121

Ёстой ойлгосонгүй. Адуу унтчихсан юмуу адуучин унтчихсан юм уу монголчууд унтуулсан юм уу бооцоот уралдаан зохиогч америк нь унтуулсан юм уу. Монгол гэдэг нэр л байхсан бичигдэж мэдэхгүй мэдэхгүй.

Avatar

Зочин 2019-11-06 103.10.22.76

Энэ мэдээллээс юу ч ойлгосонгүй ээ галзуу хүний өдрийн тэмдэглэл

Avatar

монгол адуу 2019-11-06 66.181.184.158

юун сүртэй юм бэ баян хүний морь хайран жирийн адуу алж идэх ердийн тээ ккк малаасаа дор малууд юмдаа.

Avatar

Зочин 2019-11-06 66.181.183.103

Мэдрэл муут

Avatar

Зочин 2019-11-06 66.181.164.98

Юу бичээд байгаа юм бэ, юу хэлэх гэсэн юм бол? https//news.mn/r/2219835/ Ххэ. нэг болохоор адууны тухай ч юм шиг, адуучны тухай ч юм шиг, хувьсгал нь аль юм. Арай жаахан бичиг үсэг тайлагдсан хүнээр бичүүлж баймаар юм.

Avatar

зочин 2019-11-06 66.181.187.94

юу бичээд бгаа юм бэ. ёстой л согтуудаа бичсэн юмуу

Avatar

mongol aduuchin 2019-11-06 202.126.88.202

mongol aduuchinii uhel gene uu,,,,. mongol aduuchin morinii uhel ch gene uu

Avatar

зочин 2019-11-06 66.181.166.196

Тэр АНУ дахь явдэл маньд ямар пад байна аа, тэгэж их морь, уралдаан яримаар байгаа бол манай өөрийн хүүхэд, морины яргачидаа л бичээч дээ, амьдралд арай ойр, нийгэмд ч тустай ш дээ

Avatar

Зочин 2019-11-06 49.0.212.68

морины америк яргачин, шүрмэс таслагч, хумс туурайнд хулс шаагч америк жигмэдийг ярьж байнаа.

Avatar

Зочин 2019-11-06 203.169.49.105

Согтуудаа энэ мэдээг бичсэн юм уу?

Avatar

Зочин 2019-11-06 202.126.89.7

Макс Ганбаатараас зөвшөөрөл авч унтуулсан уу.Эсвэл Ганбаатар нь аялдан дагаж адуугаа унтуулав уу.Эмчилгээний зардлаас зугтав уу.Эмчилж болох байсан бн.Хөөрхий сайд байсан Сэргэлэн адууны тэнгэр гэсэн элгийн юм ярьжээ.Олон жилийн суурь ухаан,туршлага,монгол ахуй,ажил шүү.

Avatar

ХАРАМСАЛТАЙ, БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙНА 2019-11-06 64.119.24.69

Уяач эзний зөвшөөрөлгүй, уралдааныг зохион байгуулагчдын нэг эмч дур мэдэн тэр сайхан хурдан хүлгийн амийг авсан бололтой. Ер нь хөлний бэртэл нь хүнд байгаад дахиж уралдаж чадахгүй болсон байсан ч гэсэн монголд авчирч сэтэрлэж, доголон ч хамаагүй амьдруулсан бол гэж бодож байлаа.

Avatar

Нүд чих 2019-11-06 192.82.78.37

Монгол адуучин нэртэй морь чинь Максын Ганбаатарын Mongolian Saturday мөн үү? Аль эсвэл өөр морь юмуу? Энхтуяа? Нэг л ойлгомжгүй.Монгол адуучин гэхээр хүн гэж бодсон биш бололтой. Унтуулсан гээд байгаа морь чинь Ганбаатарын морь ч юм шиг.

Avatar

Зочин 2019-11-06 202.126.89.7

2 өөр адуу.нэгийг нь монгол адуучин гээд нөгөөг нь mongolian saturday гэж англиар бичсэн бн.хаалт хашилт ч алга.

Avatar

Иргэн 2019-11-06 202.9.44.199

Энэ Болор дуранд Монгол хүн байна уу?? Дандаа иймэрхүү гадаад шууд орчуулагатай юм гарах юм?? Үүндпээ анхаараач…

Avatar

ЗОХИОЛЧ 2019-11-06 43.228.130.136

АНГЛИАР ЗААВАЛ МАХЧИЛЖ ОРЧУУЛАХ АА БОЛИНО УУ. МОНГОЛ СЭТГЭХҮЙД МОРЬ БИШ ХҮН НАС БАРСАН МЭТ БУУЖ БАЙНА.

Avatar

Зочин 2019-11-06 202.9.42.197

Бичиг үсэгт хагас тайлагдсан хүнийг сэтгүүлч гэдэг үнэн юм байна.Адууг уу,адуучинг уу???

Avatar

Зочин 2019-11-06 202.180.218.40

Энэ мэдээгээ эргэж уншдаг юм бол уу. Гарчигнаас нь эхлээд төөрөлдлөө. Хүн нас барсан юм уу, хүлэг морь амь тавьсан юм бол уу. Арай юмаа.

Avatar

Зохиолч Л.Пүрэвдорж 2019-11-06 192.82.74.172

Унтуулсан гэхгүй, мөнх нойрсуулаа гэж бичвэл зүгээр юм уу даа?

Avatar

Зочин 2019-11-06 202.131.233.251

Харамсаад байгаа юм уу? Магтаад байгаа юм уу?

Avatar

Зочин 2019-11-06 66.181.176.99

Монгол адуучин бурхан болсон юм уу?
Эсвэл адуу үүхчихсэн юм уу?
Ойлгомжгүй юм бичихээ болио!

Avatar

ИРГЭН 2019-11-06 66.181.164.222

юу ч ойлгосонгүй

Avatar

зочин 2019-11-06 202.179.27.33

Бие биенээ магтаа юу даа. Нэг л …

Avatar

Зочин 2019-11-06 150.129.142.240

ОДОО ТЭГЭЭД ЯАХ УУ ? ТЭР БАЙТУГАА БИД ЧИНЬ АДУУГАА АЛААД Л ИДДЭГ БИЗ ДЭЭ ?

Avatar

Галаа 2019-11-06 202.9.45.142

Яаж ингэж "солгой" бичиж чадав аа?

Avatar

Зочин 2019-11-06 66.181.177.237

ПРОГРАММААР ОРЧУУЛААД ЖААХАН ЗАСМАР АЯДСАН ЮМУУ ДАА. ШИЗО НЬ ХӨДӨЛСӨН ХҮН БИЧСЭН ЮМ ШИГ БОЛЧИХЖЭЭ ХА ХА

Avatar

ЗОЧИН 2019-11-06 103.10.23.6

Ёстой галзуу хүн шиг юм бичих юмаа. Сэтгүүлч гэхэд хэцүү юмаа

Avatar

Zochin 2019-11-06 67.81.189.74

Uhchiheed bhd yun (England uuldriin)Mongol aduu,…ene ter,tegeed ch mergejliinhen Mongoliin moriig wild pony geed oruuldaggui ym
Mongol gar hatuudna….uhne,bolij uz

Avatar

zochin 2019-11-06 64.119.27.112

yun mongol aduuchin be.zuv orchuulsiimu.hun uhchihsin bh gej gej bodloo

Avatar

Bor 2019-11-06 174.206.3.229

hyyhen mori 2 bayachuudin zugaa bolood duusah yumdaa

Avatar

Зочин 2019-11-06 202.21.117.194

яасан ойлгомжгүй бичдэг СЭТГҮҮЛЧ вэ. Үг өгүүлбэр найруулга зүй гэж авахюм алгаа

Avatar

Зочин 2019-11-06 180.149.96.90

морины тэнгэр, монгол уяачийн сэтгэл зүтгэл хоёртой холбоотой гэж Монголын морин уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн бахархан ярилаа.

Avatar

Зохиолч Л.Пүрэвдорж 2019-11-06 192.82.74.172

Энэ Сэргэлэн гэдэг хүн юунд бахархан яриа вэ? Морь эндсэн эмгэнэлт явдлын тухай яриа болж байхад? Энэ нийтлэлийг бичсэн хүний найруулгын алдаа юу?

Avatar

Зочин 2019-11-06 122.201.21.180

Дээр үед ярилцлагаар ярьж байсан яриаг нь иш татасан бололтой

Avatar

зочин 2019-11-06 202.9.44.10

энэ морины тухай өмнө нь ярьж байсан юм байна гэж ойлголоо. нөгөөхийг нь сэтгүүлч нь имй элий балаа юм бичиж….. Энэ сэтгүүлч одоо болиосой. Энэ мэдээгээ устгаасай билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж