Ц.Оюунгэрэл Билл, Мелинда Гейтс санд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл Билл, Мелинда Гейтс санд зочиллоо

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл АНУ-ын Сиаттл хотод байрлах Билл, Мелинда Гейтс сангийн төв байранд зочилж, тус сангийн дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг ус, ариун цэврийн хөтөлбөрийн захирал Брайн Арбогасттай уулзлаа.

Уулзалтын үеэр Гейтс сангийн санхүүжилтээр бүтээгдсэн Жаники Омни Процессор хэмээх бага оврын дахиварын үйлдвэрийг Улаанбаатарт суурилуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг тус сангаас УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хүсэв. Одоогоор дэлхийд тус сангийн дэмжлэгтэйгээр Сенегалын Дакар хотноо  ганц ширхэг Омни процессор үйлдвэр ажиллаж байна.

Одоогоор хүйтэн цаг агаартай оронд хараахан туршигдаагүй байгаа Омни процессор үйлдвэрийг Монголд туршихын тулд монголын инженерүүдийг сургаж, хамтран ажиллах шаардлага үүсэх ба, эхний үйлдвэр байгуулахад хамтын ажиллагаа эхлүүлэхэд бэлэн байгаагаа ноён Брайн Арбогаст илэрхийллээ.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл Омни Процессор машиныг бүтээсэн Жаники БиоЭнерги компаниар зочиллоо. Тус компанийн үүсгэн байгуулагч, Омни процессорын гол зохион бүтээгч ноён Петер Жаники S200 моделийн Омни процессор машиныг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлд дэлгэрэнгүй тайлбарлаж, тус бага оврын үйлдвэрийг Монголд зориулан бүтээхэд хамт олноороо хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: www.open.parliament.mn

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж