“Тусгал” клубын таван жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

“Тусгал” клубын таван жилийн ой тохиож байна

“Тусгал” гэрэл зургийн клубын таван жилийн ой өнөөдөр/IX.11/тохиож байна. Тус клуб ойн баярынхаа хүрээнд энэ сарын 12-18-ны өдрүүдэд Занабазарын Дүрслэх Урлагийн музейд хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах гэнэ. Гэрэл зураг сонирхогч 55 гишүүнтэй тус клуб нь өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 200 гаруй аялал зохион байгуулж, цөөнгүй залуусыг гэрэл зургийн урлагт татан оролцуулжээ.

Мөн анхны явуулын гэрэл зургийн үзэсгэлэнг хэд хэдэн газарт гаргаад буй аж. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Хатгал сум “Сүхбаатар” хөлөг онгоцон дээр, Завхан аймгийн Их-Уул сум, Архангай аймгийн Тариат сум “Тэрхийн цагаан нуур”, Архангай аймгийн Тариат сум “Хоргын тогоо”, Төв аймгийн Жаргалант сум “Мартагдашгүй намар 2014”, Өвөрхангай аймгийн Хархорин хот “Эрдэнэ зуу хийд”-д явуулын гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргажээ. Мөн “Аялал жуулчлалын нэгдсэн үзэсгэлэн 2015” -д оролцож гэрэл зургийн үзэсгэлэнгээ олны хүртээл болгоод байна. Үүнээс гадна нийгэм рүү чиглэсэн ашгийн бус ажлуудыг цөөнгүй зохион байгуулсны нэг нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр 1000 гэр бүлийн зургийг үнэ төлбөргүй авч угаалгаж өгөн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжин зургийг нь хуанли болгон эвлэж өгсөн байна. Мөн хүчирхийлэл, хүний наймааны эсрэг “Тэд хаачив” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн зургийг авч олон нийтэд сэрэмжлүүлэг түгээжээ.

Та бүхэнд Монгол улсад гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Д.СҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж