Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо амжилттай үргэлжилж байна. Энэ жилийн ДАШТ-д жин бүртээ эхний зургаан байрт орсон тамирчид олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авч байгаа билээ. Манай улсаас одоогоор эрэгтэйчүүдээс 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдээс 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар "Рио-2016" олимпийн наадмын эрхээ аваад байна.
Фото by Tuvshee Tavantsagarig (Ц.Энхтүвшин, Таван цагариг)
Ч.БОЛОР