Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо амжилттай үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Сослан Рамоновд 1:6 онооны харьцаагаар хожигдлоо. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, Камерун, Венесуэлийн бөхчүүдийг хожиж, шөвгийн наймд үлдсэн ч Узбекистаны И.Навризовт 1:11-ээр ялагдан дагах барилдаан хийх болсон. Манай бөх Украины Т.Жахафарианг 13:12-оор ялсан ч 2014 оны дэлхийн аварга ОХУ-ын С.Рамоновд 1:6 оноогоор хожигдлоо. Хэдийгээр манай бөх энэ жилийн дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй ч "Рио-2016" олимпийн наадмын эрхээ авлаа.
Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнарангийн хувьд 2013, 2014 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.
Ч.БОЛ