Берлинээс “В.И.Лениний толгойг” олжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

Берлинээс “В.И.Лениний толгойг” олжээ

 

Германы нийслэл Берлин хотын баруун захад орших ойгоос Оросын хувьсгалч В.И.Лениний хөшөөний аварга том толгойг олжээ. Энэ нь Берлин хотын зүүн хэсэгт байсан 19 метр өндөр Лениний хөшөөний толгой аж. Лениний хөшөөг Берлиний ханыг нураасны дараа 1991 онд буулгаж, хэсэгчлэн бөглүү ойд булсан байжээ.

 

Германы албаныхан Лениний хөшөөний 3.5 тонн толгойг Берлиний “Spandau Citadelle” музейд байрлуулахаар болсон байна.

 

Уг хөшөө нь 2003 онд хийгдсэн “Баяртай Ленин” гэх хоёр Германы эргэн нэгдлийг өгүүлэх инээдмийн кино хийгдсэнээр олон улсад алдаршсан байдаг.

 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж