IT шийдлүүдийг танилцуулах өдөрлөг болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

IT шийдлүүдийг танилцуулах өдөрлөг болж өнгөрлөө

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах IT шийдлүүдийг танилцуулах өдөрлөг болж өнгөрлөө

Сервер, сторэж, датацентрийн шийдлээр дэлхийн зах зээлд тэргүүлж буй Dell брэнд Монголын хэрэглэгчиддээ томоохон байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах техник технологийн сүүлийн үеийн чиг хандлагыг танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд Dell корпорацийн Азийн бүс нутгийн Байгууллагын шийдэл хариуцсан мэргэжилтнүүд болох David Lau, Kenny Ooi нар хүрэлцэн ирж, Монголын томоохон компани, төрийн байгууллагын 50 гаруй IT мэргэжилтнүүдэд Dell-ийн зах зээлд гаргадаг datacenter-ийн шийдлүүдийг танилцуусан юм.

Өнөөгийн нийгэмд байгууллага бүрийн мэдээллийн сан маш хурдацтай өсөн нэмэгдэж, үүнийг дагаад түүний аюулгүй байдлыг хангах нь зайлшгүй шаардлагатай хэрэгцээ болоод байна. Тухайн байгууллагын онцлогоос хамаарч өгөгдөл алдагдах болон байгууллагуудын сервер унахад дахин серверийг маш бага хугацаанд өгөгдлийн хамгийн бага алдагдалтай сэргээх шаардлага IT мэргэжилтнүүдэд тулгардаг. Энэ бүхнийг Dell компани нь ухаалагаар шийдэн өгөгдөл хамгаалалт backup цогц шийдлийг хэрэглэгчиддээ санал болгож байна. Энэхүү шийдлийг Dell AppAssure, Netvault, VRanger, DR загварын төхөөрөмж болон программ хангамжууд бий болгож байна. Байгууллагынхаа үйл ажиллагааны онцлог, өгөгдөлийн хэмжээ болон тухайн байгууллагад ажиллаж буй виртуал болон физик серверийн тоо болон онцлогоос хамааран тухайн программ хангамжуудаас сонголтоо хийх боломжтой. Dell-ийн санал болгож буй өгөдөл хамгааллын шийдэлийг сонгосноор байгууллагууд хадгалалтын төхөөрөмжийн  багтаамжийг 93% хүртэл, техникийн үйлчилгээний зардалыг  70% хүртэл хэмнэх боломжтой.

Тус арга хэмжээг мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч Саммит Компьютер Технологи компани Dell корпорацитай хамтран зохион байгууллаа.

Саммит Компьютер Технологи компани нь Dell – ийн бүтээгдэхүүнийг албан ёсоор хэрэглэгчиддээ хүргэж, борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлдэг болоод 7 жил болж байна. Тус компанийн datacenter-ийн шийдлээр мэргэшсэн инженер, мэргэжилтнүүд нь томоохон байгууллагуудын datacenter-ийн шийдлийг суурилуулж байсан туршлагатай бөгөөд бүх л харилцагч байгууллагуудтайгаа хамтран ажиллахад нээлттэй байгаагаа мэдэгдэж байсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж