Нийтийн эзэмшлийн байранд гал гарсныг унтраав | News.MN

Нийтийн эзэмшлийн байранд гал гарсныг унтраав

Нийтийн эзэмшлийн байранд гал гарсныг унтраав

Нийтийн эзэмшлийн байранд гал гарсныг унтраав

Нэмэлт: 

Нийслэлийн Онцгой байдлын Гал унтраах аравдугаар ангийнхан ажилласнаар Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны 34 дүгээр орон сууцанд гарсан галыг бүрэн унтраалаа. Галыг бүрэн унтраасан тул оршин суугчдыг байр луу нь нэвтрүүлээд байгаа юм.

Оршин суугчдын яриагаар анх тус байрны дөрвөн давхарт орших байранд гал гарсан. Улмаар гал тагт руу нэвтэрч, бусад давхар луу гал нэвчсэн. Айл нь эзгүй байжээ.

Тус байрны ойролцоо Нийслэлийн Гал унтраах 35 дугаар ангийн салаан захирагч, ахлах дэслэгч Н.Гансүхийг явж байгаад гал гарч буйтай таарчээ. Тиймээс байранд орж, 12 давхараас эхлэн оршин суугчдад энэ тухай мэдээллийг өгч, иргэдийг гаргасан байна. Уг байранд нийт 77 айл оршин суудаг бөгөөд 2014 онд ашиглалтад орсон барилга ажээ.

Нийтийн эзэмшлийн байранд гал гарчээ 

Дашчойлон хийдийн зүүн талд орших нийтийн эзэмшлийн байранд гал гараад байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, 12 давхар 34 дүгээр орон сууцанд 16.50 минутын орчимд гал гарсан тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын албанд иржээ. Галыг унтраахаар Онцгой байдлын албаны Чингэлтэй дүүрэг дэх аравдугаар ангийн хоёр тасаг, гурван автомашинтай ажиллаж байна. Дөрөвдүгээр давхраас эхлэн гал гарсан гэх дуудлагыг иргэн өгчээ. Одоогоор гал унтраагүй, Онцгой байдлын албаныхан ажиллаж байна. Шуурхай мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Р.РЕНЧИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

гэртээ гал унтраах шалаанк 2019-11-05 198.96.155.3

Монголчуудаа гэж мэдлэг авхаалж муутай хүмүүс. Хөгжилтэй оронд ийм гал гарсан бол хажуугийн айлаас аль хэдийн шалаанкаар ус цацаж байгаа даа үхэр Монголчууд хараад зогсож байх юм. Харин энэ залуу сийрэг толгойтой залуу гэсэн дээ ус цацаж байна. Бооктой ус цацвал галыг бүрхдэг сайн талтай. Хөдөө хээр яваа юм шиг тамхи татаж шиднэ ухамсар дутуу байна даа.

Avatar

Зочин 2019-11-05 103.57.92.169

Ийм юмыг л шийдэх "сийрэг толгой" дутагдлаа даа. Хариуцаж байгаа багийн ахлагч нь яаж ажиллад, яаж удирдаад байгаа учрыг олсонгүй ээ.

Avatar

Зочин 2019-11-05 103.57.92.169

Энэ галыг унтраах гэж мөн ч их цаг хугацаа зарцууллаа даа. Галын машин нь объектоо олохгүй, олоод ирсэн ч усаа шүрших гэсээр байтал мөн ч их хугацаа алдах юм даа. Мөхөс миний бодлоор хажуу талын 4 давхар оюутны байрны дээвэр дээр гараад л шүршчихсэн бол нь цаг алдмааргүй л харагдлаа. Шатаж байгаа айлын балкон дээр гараад дээшээ усаа шүрших юм. Тэр нь дээр талын балконы суурьлуу цацагдаад балкон руу нь ус нь орохгүй юм. Тэгснээ болиод бүр уг байрны дээвэр дээр гараад дээрээс нь шүрших юм.

Avatar

Зочин 2019-11-05 112.72.12.3

Нийтийн эзэмшлийн байр гэнүү. Хэн дуртай нь ороод хонодог байруу? Төрийн, эсвэл орон нутгийн өмчүү?

Avatar

Зочин 2019-11-05 66.181.168.131

Чамайг тоож оруулахгүй гуйлагчин минь.

Avatar

Тлл 2019-11-05 203.91.115.49

ГАЛЫН МАШИНЫ ЦАЦАЖ БАЙГАА УС НЬ ЯМАРЧ ДАРАЛТ АЛГА. ГАЛЫН ТУСГАЙ ХУВЦАСГҮЙ ХҮН ГАЛ УНТРААЖ БНА. МЭРГЭЖИЛИЙН УДИРДЛАГА АЛГА ГАЛ СӨНӨӨГЧ НАР НЬ УДААН БНА. ДАРГА НАР НЬ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ МЭРГЭЖИЛИЙН БУС ХҮН БАЙХ ШИГ ХАРАГДЛАА. ТЁХНИК НЬ УГ НЬ БАЙНА ХАРИН АШИГЛАЖ БГАА ЧАДВАР НЬ МУУ ЮМАА.

Avatar

зочин 2019-11-05 122.201.22.7

Тамхичдаа! Айлын тагт луу шидсэн тамхинаас чинь болж өдий төдий хөрөнгө үрэгдэж, зарлага гарсан байна. Хаясан тамхины ишэн дээрх шүлсний дээжээр эзний нь олох технологи монголд нэвтрээд удаж байгаа шүү. Хохь чинь шүү. Шорондоо очоод шүлсээ савируулж, тамхиа дураараа татаарай.

Avatar

МУИС 2019-11-05 122.201.22.7

Эрхэм хүндэт сэтгүүлч Р.Ренчиндулам аа, ийм золгүй явдал болсонд харамсаж байна. Ийм золгүй мэдээнд чинь МУИС гэдэг эрхэм, эрдэм номын ариун нэр хавчуулагдсан байгааг ер ойлгохгүй байна. Энэ чинь ердийн орон сууц. МУИС-тай ямар ч хамаарал байхгүй. МУИС-ийн 2-р байр гэдэг чинь энэ түймрээс 2км зайнд байгаа. Иймд энэ золгүй мэдээнээсээ сургуулийн минь нэрийг хасаж буян болно уу.

Avatar

Тэнэглэл 2019-11-05 202.21.127.160

Оюутны байр биш л байна даа

Avatar

иргэн 2019-11-05 202.179.25.250

учир мэдэхгүй Хөдөөны нэг Оюутан Цахилгаанаа залгаж мартаад гараа биз Балай юм болж дээ

Avatar

Зочин 2019-11-05 66.181.161.72

ХӨДӨӨНИЙХ БАЙХАААРАА УЧИР МЭДДЭГГҮЙ ЮМ УУ БИТГИЙ МАЛТААД БАЙГААРАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж