Нийтийн эзэмшлийн байранд гал гарсныг унтраав

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшлийн байранд гал гарсныг унтраав

Нийтийн эзэмшлийн байранд гал гарсныг унтраав

Нэмэлт: 

Нийслэлийн Онцгой байдлын Гал унтраах аравдугаар ангийнхан ажилласнаар Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны 34 дүгээр орон сууцанд гарсан галыг бүрэн унтраалаа. Галыг бүрэн унтраасан тул оршин суугчдыг байр луу нь нэвтрүүлээд байгаа юм.

Оршин суугчдын яриагаар анх тус байрны дөрвөн давхарт орших байранд гал гарсан. Улмаар гал тагт руу нэвтэрч, бусад давхар луу гал нэвчсэн. Айл нь эзгүй байжээ.

Тус байрны ойролцоо Нийслэлийн Гал унтраах 35 дугаар ангийн салаан захирагч, ахлах дэслэгч Н.Гансүхийг явж байгаад гал гарч буйтай таарчээ. Тиймээс байранд орж, 12 давхараас эхлэн оршин суугчдад энэ тухай мэдээллийг өгч, иргэдийг гаргасан байна. Уг байранд нийт 77 айл оршин суудаг бөгөөд 2014 онд ашиглалтад орсон барилга ажээ.

Нийтийн эзэмшлийн байранд гал гарчээ 

Дашчойлон хийдийн зүүн талд орших нийтийн эзэмшлийн байранд гал гараад байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, 12 давхар 34 дүгээр орон сууцанд 16.50 минутын орчимд гал гарсан тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын албанд иржээ. Галыг унтраахаар Онцгой байдлын албаны Чингэлтэй дүүрэг дэх аравдугаар ангийн хоёр тасаг, гурван автомашинтай ажиллаж байна. Дөрөвдүгээр давхраас эхлэн гал гарсан гэх дуудлагыг иргэн өгчээ. Одоогоор гал унтраагүй, Онцгой байдлын албаныхан ажиллаж байна. Шуурхай мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Р.РЕНЧИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж