Монголд “Бионик гар” хийгдэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Монголд “Бионик гар” хийгдэж эхэлжээ

Монголд “Бионик гар” хийгдэж эхэлжээ

Нийгэмд хандсан ажлыг дэмжиж монгол залуус тусгай хэрэгцээт иргэд, тэр дундаа гарны онцлогтой хүүхдүүдэд туслах зорилгоор булчингийн үйл ажиллагаагаар хөдөлгөөн хийх боломжтой  “Бионик гар”-ыг бүтээжээ.

Гарны эхний загварыг төрөлхийн гарны онцлогтой 10 настай А.Ариунхишлэг охинд “Үндэсний өгөх өдөр”-өөр бэлэг болголоо.

Одоогоор уг гар хоёр гар зэрэг оролцсон хөдөлгөөнүүдийг хийж байгаа бөгөөд цаашид хөгжүүлэлтийг илүү нарийн хөдөлгөөн хийх боломжтой, электрон шийдэлтэй болохоор зорьж байгаа.

“Бионик” гар нь хөдөлгөөн хийх боломжтой, эрүүл мэндэд хор нөлөөгүй, хөнгөн, өртөг хямд байгаагаараа бусад төрлийн шийдлүүдээс давуу талтай бөгөөд сарвуу, тохой гэх мэт гарны үений аль ч хэсэгт тохируулан хийж болдог аж.

Хөгжүүлэлтийн багийнханд гар хийлгэх хүсэлтүүд ирж байгаа бөгөөд цаашид ийм гартай болохыг хүссэн хүүхдүүдэд туслахыг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Нийгэмд хандсан энэ сайн үйлсэд “Adidas Young Athletes Mongolia”, “Shoppy.mn” компани хамтран оролцсон байна.

Өөрийн онцлогоос ичиж, зарим эрх нь хязгаарлагддаг эдгээр хүүхдүүдэд оролцоог нь хангах, илтгэл өгөхөд туслах нь хэн бүхэнд нээлттэй.

А.Ариунхишлэгийн сэтгэгдэл:

“…Би жирийн охидын хийж чаддаг зүйлийг л хийхийг хүсдэг. Дээс тоглож, өөрийнхөө үсийг боож, гоёж үзэх, бас дандаа надад тусалдаг гэрийнхэндээ туслахыг хүсдэг, аягаа угааж, тэгээд өөрөө хувцсаа бүрэн өмсөх гээд л. Би бол хөгжлийн бэрхшээлтэй биш зарим хөдөлгөөнүүдийг л хийж чаддаггүй. Төрөхдөө л ийм байсан зүүн гар маань бүтэн харагдаж, анх удаа хөдөлгөөнд оролцоход сонин байна. Одоо 2 гар зэрэг оролцсон хөдөлгөөнүүдийг хийж чадаж байгаадаа баяртай байна. Хийхийг хүсэж байгаа зүйлд минь дэмжлэг үзүүлж тусалж байгаа ах эгч нартаа маш их баярлалаа”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж