Өдөртөө 2-4 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Өдөртөө 2-4 градус дулаан байна

Өдөртөө 2-4 градус дулаан байна

11 дүгээр сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Их Нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө  2-7 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.  Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  шөнөдөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр.  Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж