Япончуудтай хамтран сургууль, цэцэрлэгүүдийг хийн халаалтад шилжүүлэх боломжтой | News.MN

Япончуудтай хамтран сургууль, цэцэрлэгүүдийг хийн халаалтад шилжүүлэх боломжтой

Япончуудтай хамтран сургууль, цэцэрлэгүүдийг хийн халаалтад шилжүүлэх боломжтой

Япончуудтай хамтран сургууль, цэцэрлэгүүдийг хийн халаалтад шилжүүлэх боломжтой

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр Японы “Rinnai”  корпораци болон бусад хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд хийн халаалтаар сургууль, цэцэрлэгүүдийн халаалтыг шийдвэрлэх асуудлыг ярилцлаа. Rinnai корпорацийн хувьд хийн халаалтын тоног төхөөрөмж угсарлтаар дэлхийд  хүлээн зөвшөөрөгдсөн компани билээ.

Тус компанийнхан Газком компанитай хамтран нийслэлийн гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэгийн уурын зуухан халаалтыг халж, хийн халаалтад шилжүүлээд байгаа юм. Энэ ажлынхаа үр дүнг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын даргад танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва цаашид Японы хувийн хэвшлийн компаниудтай олон талт хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Японы тал нааштайгаар хүлээнм авлаа. Мөн уулзалтын үеэр  Газком компанийн захирал Д.Сэржбүдээ гурван жилийн дотор нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийг дэлхийн стандартад нийцсэн хийн халаалтын горимд шилжүүлэх боломжтой. Манайхан хийн халаалтын аюулгүй байдалд ихээхэн санаа зовдог. Гэхдээ Rinnai корпорацийн хувьд Монголд одоо мөрдөгдөж  байгаа стандартыг давсан стандартын аюулгүй ажиллагааны горимоор ажилладаг” хэмээн онцолсон юм.

НИТХ-ын ХМОНХТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-05 202.21.120.242

Хийн халаалт хэрэглэхэд Япончууд шиг стандарт ягштал мөрдөж ажлын хариуцлага сахилга баттай байхгүй бол энд тэндгүй сургууль цэцэрлэг нь хүүхэдтэйгээ хамт дэлбэрэх байлгүй

Avatar

зочин 2019-11-05 150.129.143.233

сайхан мэдээ байна шүү

Avatar

Зочин 2019-11-05 103.57.92.48

Тэртээ тэргүй утааг арилгах нэрээр зөндөө их мөнгө үрсэн, үнэтэй ч байсан хамаагүй хийн гаазан халаалтын шийдлийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй шүү, сэржбүдээгийн хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж байна. Нийтээрээ хэрэглээд ирвэл үнийн хувьд ч уян хатан болох биз, танай байгууллагын зүгээс иргэдийн гэр зуслангийн, ахуйн хэрэглээний шийдэл, хэрэгжүүлэх нөхцөл , үнийн санал зэргийг сайн сурталчилмаар байна шүү

Avatar

df 2019-11-05 66.181.168.8

энэ уг нь их зөв ажил, харин хий нь эдийн засги йн хувьд жаахан үнэтэй тусах уу, үгүй юу

Avatar

Зочин 2019-11-05 103.212.117.174

маш хямд тусах юм байна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж