Оросуудын хамгийн дуртай тагнуулчтай кино нь “Хаврын 17 учрал”

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Оросуудын хамгийн дуртай тагнуулчтай кино нь “Хаврын 17 учрал”

Оросуудын хамгийн дуртай тагнуулчтай кино нь “Хаврын 17 учрал”

Оросуудын үзэх дуртай тагнуулын сэдэвтэй кино нь Зөвлөлтийн үед бүтээгдсэн "Хаврын 17 учрал” кино гэсэн судалгааны дүн гарчээ. Уг судалгааг Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг тандах ьөв арваннэгдүгээр сарын 5-нд тэмдэглэдэг Цэргийн тагнуулын өдрийг угтан хийжээ.

Судалгаанд оролцогчдын “Хамгийн дуртай тагнуулын сэдэвтэй киногоо нэрлэнэ үү” гэсэн асуултад  43 хувь нь "Хаврын 17 учрал" гэж хариулсан байна. Гэхдээ 45-59 насны оролцогчдын 58 хувь нь уг киног нэрлэсэн бол 18-24 насныхны 12 хувь нь сонгосон байна.

Судалгааны хариултаас харахад оросуудын үзэх дуртай тагнуулын сэдэвтэй кинонууд нь "Щит и меч" "Тетралогия о Михаиле Тульеве", "Подвиг разведчика", "Диверсант", "Кто вы, доктор Зорге?" гэжээ.

Судалгааг энэ оны аравдугаар сарын 31-нд 1600 хүнийг хамруулан хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж