Оросуудын үзэх дуртай тагнуулын сэдэвтэй кино нь Зөвлөлтийн үед бүтээгдсэн "Хаврын 17 учрал” кино гэсэн судалгааны дүн гарчээ. Уг судалгааг Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг тандах ьөв арваннэгдүгээр сарын 5-нд тэмдэглэдэг Цэргийн тагнуулын өдрийг угтан хийжээ.
Судалгаанд оролцогчдын “Хамгийн дуртай тагнуулын сэдэвтэй киногоо нэрлэнэ үү” гэсэн асуултад 43 хувь нь "Хаврын 17 учрал" гэж хариулсан байна. Гэхдээ 45-59 насны оролцогчдын 58 хувь нь уг киног нэрлэсэн бол 18-24 насныхны 12 хувь нь сонгосон байна.
Судалгааны хариултаас харахад оросуудын үзэх дуртай тагнуулын сэдэвтэй кинонууд нь "Щит и меч" "Тетралогия о Михаиле Тульеве", "Подвиг разведчика", "Диверсант", "Кто вы, доктор Зорге?" гэжээ.
Судалгааг энэ оны аравдугаар сарын 31-нд 1600 хүнийг хамруулан хийжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ