Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд амжилттай хэрэгжүүллээ.
Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан төслийн багийн ахлагч Киётака Овада, дэд ажлын хэсгийн ахлагч Осамү Нишии, Сэйичиро Фүкүшима, Мики Кодама нарыг “Онцгой байдлын албаны төлөө III” зэргийн тэмдгээр шагнаж, урамшууллаа.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Энэхүү төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл боломжийг олгосон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын удирдлага, хамт олон, Японы зөвлөх мэргэжилтний баг, орчуулагч, зохицуулагч нар, ажлын хэсгийн нийт гишүүдэд баярлаж талархснаа илэрхийлж, та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ