Индонезид болох олон улсын хуралд оролцохоор KAL-ийн нислэгээр Улаанбаатараас Сөүл рүү зорчсон Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын талаар дуулиан шуугиан тасрахгүй байна. Түүний талаар дахин шинэ мэдээлэл цацагдаж эхэллээ.
Тодруулбал, БНСУ-ын зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг бэлгийн дарамтнаас гадна бусдыг айлган сүрдүүлсэн хэргээр дахин шалгахаар болж байгаа талаар мэдээлжээ. Инчеоны Цагдаагийн газрын мэдээлснээр Д.Одбаяр нь тухайн өдөр “Korean Air” компанийн нисэх онгоцны багт ажиллаж байсан монгол бүсгүйчүүдийг "Монголд очоод зүгээр өнгөрөөхгүй" гэх зэргээр үг хэлээр доромжилж заналхийлсэн байна. “Korea Air”–ийн монгол ажилтнууд тухай үед орчуулга хийж байсан гэнэ.
Эх сурвалж: Yonhap
Холбоотой мэдээ