Хог шатаавал 50 мянгаар торгоно | News.MN

Хог шатаавал 50 мянгаар торгоно

Хог шатаавал 50 мянгаар торгоно

Хог шатаавал 50 мянгаар торгоно

Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд иргэнээс “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо“Сонжин гранд” зочид буудлын хашаанд хог шатаагаад байна, тэсэрч дэлбэрээд байна” гэх дуудлага ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зочид буудлын хогийн цэгт шалгалт хийжээ.

Шалгалтаар “Сонжин групп” хариуцлагатай хувьцаат компанийн хог хаягдлаа шатаасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны 14/68 дугаартай албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллажээ.

Айлууд хашаандаа хог шатаах нь элбэг байдаг. Агаарын бохирдолтой нийтээрээ тэмцэж байгаа энэ үед хог шатааж агаар бохирдуулбал Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөг, иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох юм байна. Мөн Хог хаягдлын тухай хуулийн 6.1.2-т хогийг ил задгай шатаахыг хориглосон байдаг юм.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-05 202.21.107.121

Хог шатаадаг боловсруулдаг газар бариад төлбөртэй шатаалгаж байвал зүгээр юм даа. Японд тийм газар байдаг юм байна лээ.

Avatar

Зочин 2019-11-05 103.57.92.48

Хаана дуудлага өгөх вэ, гал гарсан юм шиг хурдан ирэх үү, дуудлагаар ирдэг бол ажилласан цаг машины шатахуун зэргийгь нэмж төлүүлэх хэрэгтэй, дуудлагыг нь тусгайүнэгүй дугаартай болговол ч их л дуудлага мэдээлэл ирэх бх шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж