Зураач хүү рестораны хана чимэглэх ажилтай болжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Зураач хүү рестораны хана чимэглэх ажилтай болжээ

Зураач хүү рестораны хана чимэглэх ажилтай болжээ

Томчууд үргэлж хүүхдийнхээ авьяас чадварыг дэмжиж, тусалж байх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал гайхалтай зүйлс биднийг хүлээж буй.  Есөн настай Жое Вэйлийн эцэг эх хүүгээ арай л их зураг зураад буйг, хичээл дээрээ зураг зурдаг хэмээн багшдаа зэмлүүлээд байгааг анзаарчээ.

Тийнхүү Жоег эцэг эх нь хичээлээс гадуур зургийн дугуйланд явуулж эхлүүлэхэд хүү тэр дороо л авьяас чадвараараа танигдаж, “зураач хүү” хэмээх нэртэй болсон байна. Багш нь түүний бүтээлийг биширч, цахим ертөнцөд хуваалцсанаар олон хүн хүүг таньдаг болжээ.

Зураач хүүг удалгүй Английн Шревсбүри хотын "Дугаар 4" ресторан ханаа чимэглэх ажилд урихад Жое өөрийн анхны ажлыг дуртай нь аргагүй хүлээж авчээ. Түүнээс хойш хүү бүр ч алдаршиж, өөрийн гэсэн вэб сайттай болсон байна.

Хүүгийн аав Грег "Жое үргэлж зурах дуртай хүүхэд байсан. Авьяаслаг төдийгүй ухаалаг хүү байгаа юм. Жое болон түүний ихэр Жэсс дөрөвхөн настайдаа бага сургуульд элсэж орсон юм" хэмээн бахархан ярьж байлаа.

Жое "Дугаар 4" рестораны ханыг ердөө 12 цагт чимэглэж дуусгасан гэнэ. "Хүүхдийнхээ авьяасыг нээж, түүнийг нь дэмжих хэрэгтэй. Хүүхдээ юу хийж байгааг, юу хүсч мөрөөдөж байгааг үргэлж анзаарч, сонирхож магадгүй сонирхолтой зүйлсийг гэр бүлээрээ хийж байгаарай" хэмээн Грег эцэг эхчүүдэд зөвлөлөө.

Зарим эцэг эхчүүд хүүхдээ сургууль дээр зэмлүүлсэн гэхэд шийтгээд л тоолгүй өнгөрдөг. Харин чухам яагаад зэмлүүлсэн гэх зэрэг хүүхдийнхээ өдөр тутамдаа юу хийж байгааг судалж мэдсэнээр тэдний авьяасыг хөгжүүлэх боломж гарч ирдэг байх нь.

Жое ирээдүйд мэргэжлийн зураач болох мөрөөдөлтэй.

thedoodleboy.co.uk

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: boredpanda.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж