С.Баярцогтын товхимол эрэлт дагуулав | News.MN

С.Баярцогтын товхимол эрэлт дагуулав

С.Баярцогтын товхимол эрэлт дагуулав

С.Баярцогтын товхимол эрэлт дагуулав

Сангийн сайд асан С.Баярцогт өчигдөр /2019.11.04/ мэдээлэл хийж, Оюутолгойн гэрээ, мөн гэрээг УИХ-ээр хэлэлцэх үед хэн юу хэлж байсан талаар нэгтгэсэн товхимол гаргасан талаараа дуулгасан. Оюутолгойн гэрээ одоо ч маргаан дагуулсаар байгаа. Гэвч, гэрээг бүхэлд нь уншсан хүн Монгол бүү хэл улс төр, эдийн засгийн хүрээнд цөөн.  Тиймээс энэ товхимол Оюутолгойн гэрээнд эргэлздэг, шүүмжилдэг, энэ гэрээг боловсруулах үүрэг хүлээсэн тухайн үеийн албан тушаалтнуудыг шалгаж байгаа АТГ-ын мөрдөн байцаагчдад гарын авлага болох биз ээ. АТГ-т Оюутолгойн гэрээ боловсруулсан нь С.Баярын Засгийн газар, баталсан нь УИХ гэдгийг ялгаж салгаж ойлгох мөрдөн байцаагч хэр олон бийг мэдэхгүй. Ямартай ч С.Баярцогт, С.Баяр нарыг Оюутолгойн гэрээг батлахдаа бусдад илт давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Гэтэл гэрээг баталсан нь тухайн үеийн, тодруулбал, Д.Дэмбэрэлийн парламент.  Энэ мэт уншиж, судлах, нягтлах, сонирхох зүйл ихтэй уг эмхтгэлээ хэвлэлийнхэнд танилцуулахдаа С.Баярцогт Оюутолгойн гэрээг боловсруулж, батлалцсан С.Баярын Засгийн газарт баяр хүргэх зүйтэй гэдгээ хэлсэн.  Үүний өмнө Ерөнхий сайд асан С.Баяр "Оюутолгойн гэрээг батлалцсандаа бахархаж явдаг"-аа онцолсон байдаг. Энэ гэрээг байгуулахдаа авлига аваагүй гэдгээ С.Баярцогт бардам хэлдэг

Ямартаа ч Монгол Улс анх удаа бие дааж, гуравдагч хөрштэй гэрээ байгуулсан энэ туршлагыг судлах, суралцах, сонирхож уншихаар түүний эмхтгэсэн товхимолыг эрж сурах хүн цөөнгүй байгаа гэнэ.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
9
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж