2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 145,626,603 төгрөгийн үнийн дүн бүхий 627,607 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Атар-Өргөө" ХК (ATR +13.77%) болон "Хай би ойл" ХК (HBO +13.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (BUID -3.85%) болон "Адуун чулуун" ХК (ADL-3.43%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.75 хувиар өсч 18406.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,474,701,622,693.76 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ