Киану Ривз гоонь эр байхаа больжээ | News.MN

Киану Ривз гоонь эр байхаа больжээ

Киану Ривз гоонь эр байхаа больжээ

Киану Ривз гоонь эр байхаа больжээ

Олон жилийн өмнөх гунигт хайрын түүхээсээ болж өнгөрсөн 35 жилийн турш улаан хивсний ёслолд ганцаараа ирж оролцдог байсан “Matrix” киноны од Киану Ривз саяхан Лос Анжелес хотноо болсон "Gucci" брэндийн улаан хивсний ёслол дээр шинэхэн найз бүсгүйгээ хөтлөн иржээ.

Тэрбээр 1999 онд Женнифер Сайм гэх жүжигчин бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, удалгүй Сайм ч хөл хүнд болсон гэдэг. Харамсалтай нь, тэдний хүүхэд бүтээгүй бөгөөд үүнээс болж Сайм сэтгэл гутралд орж, согтууруулах ундаа ихээр хэрэглэх болжээ. Ингээд 2001 онд Сайм авто осолд орж хорвоог орхиж,  Киану Ривз түүнээс хойш олон жилийг гоонь эрийн амьдралаар өнгөрүүлсэн. Өдгөө 55 настай жүжигчин Сандра Баллок, Аманда дэ Кэденет зэрэг олны танил үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан ч тэдний хэнтэй нь ч удаан хугацааны тогтвортой харилцаа үүсгээгүй билээ.

Харин түүний шинэхэн найз бүсгүйн талаар танилцуулахад түүнийг Александра Грант гэдэг бөгөөд тэд олон жилийн турш бизнесийн хамтрагчид байжээ. Мөн тэд 2017 онд хамтран "X Artist" хэмээх хэвлэлийн газрыг байгуулж, "Taking Lena Home" гэх баримтат киног найруулж байсан байна. Александра одоо 46 настай.

Эх сурвалж:  Hollywood  Life

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-05 202.21.107.119

Өө баярлалаа бурхан минь. Сайхан гэгээлэг гэрэлтсэн бүсгүй байна.

Avatar

Crystal 2019-11-05 59.153.115.176

huurhun l bna shde, goe jujigchin shu

Avatar

100ийн Батаа 2019-11-05 213.87.149.208

Эмээтэйгээ авахуулсан зурагыг нь тавьсан юм бишуу

Avatar

Зочин 2019-11-05 202.21.108.214

kkkkkkkkkkkk

Avatar

Зочин 2019-11-05 203.91.115.50

harin tiime. manai hun 55-tai

Avatar

РАВДАН 2019-11-05 66.181.161.34

ХӨӨРХИЙ МИНЬ БОЛЖ БҮТЭЭСЭЙ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж