Олон жилийн өмнөх гунигт хайрын түүхээсээ болж өнгөрсөн 35 жилийн турш улаан хивсний ёслолд ганцаараа ирж оролцдог байсан “Matrix” киноны од Киану Ривз саяхан Лос Анжелес хотноо болсон "Gucci" брэндийн улаан хивсний ёслол дээр шинэхэн найз бүсгүйгээ хөтлөн иржээ.
Тэрбээр 1999 онд Женнифер Сайм гэх жүжигчин бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, удалгүй Сайм ч хөл хүнд болсон гэдэг. Харамсалтай нь, тэдний хүүхэд бүтээгүй бөгөөд үүнээс болж Сайм сэтгэл гутралд орж, согтууруулах ундаа ихээр хэрэглэх болжээ. Ингээд 2001 онд Сайм авто осолд орж хорвоог орхиж, Киану Ривз түүнээс хойш олон жилийг гоонь эрийн амьдралаар өнгөрүүлсэн. Өдгөө 55 настай жүжигчин Сандра Баллок, Аманда дэ Кэденет зэрэг олны танил үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан ч тэдний хэнтэй нь ч удаан хугацааны тогтвортой харилцаа үүсгээгүй билээ.
Харин түүний шинэхэн найз бүсгүйн талаар танилцуулахад түүнийг Александра Грант гэдэг бөгөөд тэд олон жилийн турш бизнесийн хамтрагчид байжээ. Мөн тэд 2017 онд хамтран "X Artist" хэмээх хэвлэлийн газрыг байгуулж, "Taking Lena Home" гэх баримтат киног найруулж байсан байна. Александра одоо 46 настай.
Эх сурвалж: Hollywood Life
Холбоотой мэдээ