Н.Баяртсайхан ганцаараа буруудах нь зөв үү, УИХ-ын дарга аа

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Н.Баяртсайхан ганцаараа буруудах нь зөв үү, УИХ-ын дарга аа

Н.Баяртсайхан ганцаараа буруудах нь зөв үү, УИХ-ын дарга аа

Монгол Улс саарал жагсаалтад орсноос хойш хэн буруутай, хэнд хариуцлага тооцох вэ гэсээр МАН байгаа оноогүй хариуцлага тооцлоо хэмээн УИХ-ын гишүүд шүүмжилж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар байнгын хорооны хуралдааны үеэр Т.Аюурсайхан гишүүн ч сануулав.

Харин УИХ-ын дарга FATF-аас гаргасан мэдэгдэлд өнгөрсөн олон жилийн үйлдлийг дурдсан. Мөн бидэнд олон анхааруулга өгсөн. Гэхдээ өнгөрсөн хугацааны олон үйлдлийг ганц нэг  яам, тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн яам руу “чихэх” хэрэггүй. Бид FATF-д амлалт өгчхөөд чимээгүй өнгөрч болохгүй, иргэн Н.Баяртсайхан муу, сайн ажилласных бус улсынхаа нийт эрх ашгийн үүднээс ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна гэсэн тайлбарыг өгөв. Өөрөөр хэлбэл, улс орныхоо эрх ашгийн төлөө Засгийн газарт, сайд нарт бус Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг огцруулахаас өөр арга байгаагүй гэж хэлж буйтай, утга ижил сонсогдож байгаа юм. Сайд нарт өнгөрсөн хугацааны алдааг чихэж болохгүй бол Н.Баяртсайханд ч мөн ганцааранд нь хариуцлага тооцоод өнгөрч болохгүй л байлтай, зарчмаараа бол.

Хариуцлага алдсан бол тухайн салбарыг удирдаж байгаа сайд, Засгийн газарт ч мөн цаг хугацаанд нь анхаараагүй УИХ ч  хариуцлагын асуудал хөндөгдөх учиртай. Зөвхөн улс төрийн өнгө аясаар хариуцлага тооцож болохгүй гэдгийг танай намын гишүүд тань ч хэлээд байна, УИХ-ын дарга аа.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж