Ж.Сүхбат: Хувцасны лангууны бүх барааг баглаж скочдсон байна | News.MN

Ж.Сүхбат: Хувцасны лангууны бүх барааг баглаж скочдсон байна

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбат: Хувцасны лангууны бүх барааг баглаж скочдсон байна

Ж.Сүхбат: Хувцасны лангууны бүх барааг баглаж скочдсон байна

“Дүнжингарав” худалдааны төв түрээсийн төлбөрөө 495 мянган  төгрөгөөс 995 мянган төгрөг болгон нэмж, түрээслэгчдэд гэрээгээ шинэчлэх шаардлага тавиад буй. Харин энэ шаардлагыг түрээслэгчид хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэн хоёр сарыг ардаа үджээ. Тэгвэл “Дүнжингарав” худалдааны төвийнхөн түрээслэгчдийнхээ амардаг өдөр буюу өчигдөр /2019.11.04/ лангууг нь эвдэн орж, бүх барааг нь овоолон, тогийг нь тасалжээ. Яг одоо “Дүнжингарав”-ын түрээслэгчид цагдаад хандан, шалгуулж байна.

ЛАНГУУНД НЭВТЭРЧ ОРООД ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙ ХИЙСЭН ЮМ  ШИГ Л БОЛГОЖ

Түрээслэгчид эрх ашгаа хамгаалахаар үйлдвэрчний эвлэл байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд тус эвлэлийн хорооны дарга Ж.Сүхбат “Есдүгээр сарын 17-ны өдрөөс  хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд  “Дүнжингарав”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн хүмүүстэй ойлголцоогүй явна. Энэ маргааныг бүр эхнээс нь тайлбарлахад түрээслэгчдэд есдүгээр сарын 17-ны өдөр 2019 оны наймдугаар сарын 25-ны  өдөр  гэсэн огноотой мэдэгдэл гар дээр ирсэн. Агуулга нь лангууны түрээсийг 995 мянган төгрөг болгосон ба зөвшөөрч байгаа түрээслэгчид лангууныхаа гэрээг сунгуулах хүсэлтээ ирүүлж, гэрээгээ шинэчилнэ үү гэсэн байсан.  Үндсэн гэрээнд заасны дагуу бол ийм асуудлыг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл бидэнд давчуу хугацаа өгсөн.

Дараагаар нь есдүгээр сарын 20-ны өдөр түрээслэгч нарт мэдэгдэх хуудас дахин ирүүлэхдээ “Есдүгээр сарын 28-ны дотор хүсэлтээ гаргаж түрээсийн гэрээ байгуулсан тохиолдолд 6 м.кв лангууны түрээсийн төлбөрийг 995 мянган төгрөгөөр тогтооно. Харин 2019.09.29-10.05-ны дотор байгуулсан тохиолдолд 1,200,000 төгрөг, энэ хугацаанаас хойшилбол 1,500,000 төгрөгөөр тогтооно” гэж оруулсан.  

Үүгээр зогсохгүй түрээсийн гэрээгээ ойрын хугацаанд байгуулахгүй бол гурав дахь түрээслэгчээс түрээслэх санал ирсэн гэсэн. Ингэж шахах замаар гэрээг сунгуулах нь байж болохгүй зүйл юм.

Гэрээгээ шинэчлэхгүй бол лангуугаа чөлөөлж өг гэж дарамтлах болсон. Гэтэл өчигдөр орой ажлын бус цагаар залгаж “албадан гаргаж байна барааг ирж ав” гэж залгасан. Анхан шатны шүүгч н.Мандалбаярын гаргасан захирамжид дурдсанаар “Дүнжингарав” ХХК-д түрээслэгчдэд  хохирол дарамт үзүүлэхгүй байхыг даалгасан.

Дээрх шийдвэрийг  зөрчиж түрээслэгчдийн лангуунд нэвтэрч ороод орон байрны хулгай хийсэн юм  шиг л болгосон байна.  Шүүхийн анхан шатны шийдвэр гарсан байхад захирамжийг үл хүндэтгээд байгааг нь гайхаж байна. Хувцасны лангууны бүх барааг нь баглаж скочдсон бол хүнсний лангууны барааг нь муутгахгүй гэж бодсон юм байлгүй азаар тогийг нь таслалгүй үлдээж. Түрээслэгчид бараагаа аваад хаашаа явах юм бэ? Ийм боломжгүй байдлаар нь далимдуулж дарангуйлал үзүүлж байна” гэлээ.

Түрээсийн төлбөрийг ингэж огцом их хэмжээгээр нэмснээ “Дүнжингарав” худалдааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой  мөн ус, дулаан, цахилгаан зэрэг урсгал зардлын нэмэгдэл, валютын ханшийн өөрчлөлт зэрэг нь түрээсийн төлбөрийн нэмэгдэлд нөлөөлсөн хэмээн тайлбарлажээ.

ӨНӨӨДӨР АЖЛЫН БАЙРГҮЙ БОЛОХ ДЭЭРЭЭ ИРЭЭД БАЙГАА 1000 ГАРУЙ ХҮН ЯАХ ВЭ?

"Дүнжингарав" худалдааны төвд лангуу түрээслэгчдийн ҮЭХ-ийн гүйцэтгэх захирал Х.Лувсанцэрэн "Бид анх "Дүнжингарав"-ыг хов хоосон газрын маргаантай байхад түрээсэлж байсан. Гурван жил ямар  ч ашиг орлогогүй эрсдэлээ өөрсдөө үүрээд ирээдүйд сайхан болно гэж найдвар тээж өнөөдрийг хүрсэн. Гэтэл жаахан гайгүй болоод ирэхээр түрээсээ нэмчихлээ. Бид түрээсийн төлбөр нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж, "Дүнжингарав"-ын удирдлагуудад хандсан ч үр дүнд хүрээгүй. Өнөөдөр ажлын байргүй болох дээрээ ирээд байгаа 1000 гаруй хүн яах вэ? Лангуу түрээслэгчид зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Өдрийн болон ББСБ, банкны зээлтэй шүү дээ” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-05 90.207.162.166

Монголд бизнест их харгис хандах юм…

Avatar

Zochin 2019-11-05 66.181.185.216

Bi dunjingaravaar orj yum avahaa boliloo. bi huvidaa ard tumnee ingej chadah zuileeree demjiidaa.

Avatar

Go go orcs 2019-11-05 150.129.142.42

Go to your countryside. Siiruulbel: hodoo ruugee yavtsgaa

Avatar

зочин 2019-11-05 103.10.22.113

наранхүү ийм л ёс суртахуунгүй хүн . ийм хүнийг атга гурилаар байнга сонгодог сонгогчид нь хөөрхий

Avatar

meedee 2019-11-05 59.153.85.90

зүгээр л хаяад гараа одоо монголчууд бүгдээрээ нэг чхүн дүнжингаравт бизнэс явуулахгүй нэг чхүн тийшээ чиглэхээ л байчих тэгээд л болоо түрээсийн гэрээг маш бага багаар урт хугацаанд түрээслэгчийнхээ үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр шийддэг ёстой юмшүүдээ одоо энэ дээр иргэд маш нэгдмэл байж дүнжигаравийг бүрэн дампууруулаад өг жаахан юм ойлгог

Avatar

Халк 2019-11-05 103.229.121.49

Одоо ЯахавХөдөө рүүгээ зайлцгаа оркуудаа

Avatar

Зочин 2019-11-05 202.9.42.138

Yhara ork bdin chi tiim shn amitan u

Avatar

Зочин 2019-11-05 203.91.115.48

Шудрага төртэй болбол Ми Наранхүү хоёрыг УБ ын газрын асуудлаар шалгах л байх даа

Avatar

Зочин 2019-11-05 64.119.18.172

ОДОО ЯАЯ ГЭХ ВЭ ДЭЭ , НАРАН САРАН ЭГЧ ДҮҮ ХОЁРЫГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ СОНГОЖ ГАРГАСАН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ .

Avatar

zochin 2019-11-05 66.181.181.100

huni ym shuu dee garaad guihgui bai hun butgii tureesel

Avatar

Зочин 2019-11-05 192.82.71.1

Shudraga ursulduunii bilyy gazar ajlaa hiij tyreesee nemeh yndesleliig shalgah yostoi.

Avatar

Зочин 2019-11-05 103.212.117.94

tureesin geree duusaj bga bol shine gereend unee nemj bolno, gere duusagui bol bolohgui

Avatar

Наранхүү 2019-11-05 122.201.22.7

2020 онд сонгуульд үзэх гээд мөнгө хэрэгтэй байна аа. Сонгогдчих юм бол маргааш нь түрээсээ буулгана аа. Сонгогдохгүй бол Ми ах бид нарын газрын луйврыг АТГ илчлээд бид дээлээ нөмрөнө. Бид дээлээ нөмөрвөл та нар лангуугүй хоцроно шүү. Аль аль талаа бодоод дуулиан шуугиангүй түрээсээ өгчих өө. Гуйж байна.

Avatar

Иргэн 2019-11-05 103.57.94.112

Хөөс хавчуулсан нимгэн төмөр саравчаар өм цөм ашиг хийх гээд л монгол хүн гэдэг чинь ямарч муу хүмүүс вэ

Avatar

Иргэн 2019-11-05 103.57.94.112

Нэг муу төмөр амбаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй тэгээд бас үнээ нэмнэ

Avatar

Зочин 2019-11-05 112.72.8.90

Хувийн өмч юм даа.

Avatar

зочин 13 2019-11-05 202.9.43.159

зүгээр л хаяад гараа одоо монголчууд бүгдээрээ нэг чхүн дүнжингаравт бизнэс явуулахгүй нэг чхүн тийшээ чиглэхээ л байчих тэгээд л болоо түрээсийн гэрээг маш бага багаар урт хугацаанд түрээслэгчийнхээ үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр шийддэг ёстой юмшүүдээ одоо энэ дээр иргэд маш нэгдмэл байж дүнжигаравийг бүрэн дампууруулаад өг жаахан юм ойлгог

Avatar

Иргэн 2019-11-05 202.126.89.106

Дулаан хувцсаа өмсөөд гадаа худалдаагаа эрхэлбэл яасан юм, энэ Дүнжингаравыг дахиж түрээслэх хүн олдохгүй, эргээд гуйтал нь хаяад яваач ээ

Avatar

Зочин 2019-11-05 103.50.206.40

Жангар гэдэг улс төрч нөхрөөр ҮЭхороого удирдуулаад хол явахгүй

Avatar

Zochin 2019-11-05 122.201.21.186

Garaachee daraagiin humuus ormoor bna

Avatar

Зочин 2019-11-05 69.92.125.250

Европ Америкт чам шиг ийм арчаагүй шаарнуудыг ШТРЕЙКБРЕХЕР нэрлэдэг

Avatar

Зочин 2019-11-05 202.21.108.100

Наранхүүтэй яриачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж