"My Chemical Romance" хамтлагийн тоглолтын тасалбар гуравхан минутад зарагдаж дуусав

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

"My Chemical Romance" хамтлагийн тоглолтын тасалбар гуравхан минутад зарагдаж дуусав

"My Chemical Romance" хамтлагийн тоглолтын тасалбар гуравхан минутад зарагдаж дуусав

"My Chemical Romance" хамтлаг 2013 оны гуравдугаар сарын 22-ний өдөр тарж байгаагаа зарлаж, олон мянган шүтэн бишрэгчдийнхээ нүдийг нулимсаар мялаасан цаг саяхан мэт. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө тус хамтлаг эргэн нэгдэж байгаагаа зарлаж 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд Лос Анжелес хотод ганцхан удаа тоглохоо мэдэгдсэн нь олон хүнийг юу хийхээ мэдэхгүй болтол нь сандаргалаа. Сандарсан шүтэн бишрэгчдээс хамгийн овсгоотой нэн даруй тоглолтын тасалбарыг захиалснаар тэр дороо бүх тасалбар нь зарагдаж дуусчээ. 149- 2750 ам.долларын үнэтэй 6300 тасалбар зарагдсан байна.

Тоглолтын тасалбар арваннэгдүгээр сарын 1-ний шөнийн 24.00 цагт худалдаанд гараад 24:03 цагт бүх тасалбар онлайнаар зарагдаж дууссан байна.

Уг тоглолтыг хүмүүс 2012 оноос хүлээж байсан боловч тасалбар нь хэдхэн минутад зарагдаж, үзэж чадахааргүй болсонд ихэд гуниглацгааж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dontboreus.thebrag.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж