Брүүклиний сүйт бүсгүйчүүл хуримынхаа үеэр 115 кг туухай өргөв

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Брүүклиний сүйт бүсгүйчүүл хуримынхаа үеэр 115 кг туухай өргөв

Брүүклиний сүйт бүсгүйчүүл хуримынхаа үеэр 115 кг туухай өргөв

Хуримынхаа үеэр зарим хосууд хувь заяагаа холбосныг тэмдэглэн дэнлүү хөөргөж, мод тарьж, цаг хугацааны капсул булдаг. Харин Лиза Яан болон Вик Хирнандез нар хуримаараа 115 кг жинтэй туухай өргөж, нарийхан цагаан үзэсгэлэнт даашинз дотор ямар хүчтэй хайр дурлал дүрэлзэн асч байгааг харууллаа.

Хирнандез "Бид энэ үйлдлээрээ зөвхөн нэгдмэл байдлаа харуулах гэсэнгүй. Бид бол хүчирхэг, бие даасан эмэгтэйчүүд. Цугтаа бол бүр илүү хүчирхэг гэдгээ бүгдэд мэдэгдэхийг зорилоо. Бид эхэндээ тоглоом шоглоом болгон ярьж байсан. Гэхдээ тэр наргиа маань үнэн хэрэгтээ зөв санаа болохыг гэнэт анзаарсан юм. Учир нь бид хүндийн өргөлтийн тамирчид. Хэт хүнд жин өргөх нь бидний төрөл уг нь биш. Бас хуримын даашинзтайгаа туухайг өргөх болохоор жаахан аюултай санагдаад 115 килограммыг л өргөсөн" хэмээн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сэтгүүлд ярьжээ.

Хос хоёр гутлаа тайлж, хуримаа хийж буй Брүүклиний Проспект цэцэрлэгт хүрээлэнгийн голд бүх зочдынхоо өмнө хивсэн дээр зогсоод гантилиа өргөсөн. Нэг удаа ч биш бүр гурван удаа өргөсөн гэнэ. Түүнийхээ дараа тэд гэрчийнхээ өмнө эргэн очоод бөгжөө солилцсон гэнэ.

Хуримын зурагчин Эйлэн Мэни "Би өмнө нь хосууд лаа асааж, дэнлүү хөөргөж, виски тулган хуримаа тэмдэглэж байхыг харсан. Харин ийм хачирхалтай зүйл үзэж байсангүй. Энэ хос үнэхээр гайхалтай байлаа" хэмэээ NBC цахим сэтгүүлд ярьжээ.

Дурлалт хосууд анх цахим орчинд танилцан, таван жил үерхжээ. Хирнандез Брүүклинд фитнесс ажиллуулдаг аж. Хирнандез "Бид эхэндээ гүйлтийн тамирчид байлаа. Удалгүй бид хүчтэй болохыг хүссэн. Тэгээд л хүндийг өргөлтийн багт орж спортынхоо төрлийг өөрчилсөн дөө" гэж инээмсэглэн ярьж байлаа.

Хосууд бал сараа тэмдэглэхээр Филлипин рүү явсан бөгөөд өвчний улмаас хуримд оролцож чадаагүй Хирнандезийн эмээтэй тэнд уулзах гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: nextshark.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж