АШУҮИС-ийн захирлыг томилъё, сайд аа! | News.MN

АШУҮИС-ийн захирлыг томилъё, сайд аа!

АШУҮИС-ийн захирлыг томилъё, сайд аа!

АШУҮИС-ийн захирлыг томилъё, сайд аа!

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын суудлыг тойрсон маргаан өнөөдрийг хүртэл шийдлээ олж чадахгүй байсаар байна.

Хэргийг эргэн сануулбал, 2018 оны долдугаар сарын 09-нд тус сургуулийн захирлын албан тушаалыг хашиж байсан Г.Батбаатарыг ээлжийн амралттай, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гарчээ.

Тэрхүү тушаалд 2017 оны үндэсний аудитын газраас гаргасан 02287 тоот албан шаардлагыг үндэслэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 зүйл заалтаар Г.Батбаатарыг үүрэг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр энэхүү үндэслэлтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж, улмаар шүүхэд хандсан байдаг.

Г.Батбаатар нь дээрх шийдвэрийг эсэргүүцэн хэлэхдээ: “2017 оны их сургуулийн санхүүгийн байдал, үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт нь бүхэлдээ зөрчилгүй гэх стандарт, дүгнэлт гарсан байдаг бөгөөд сахилгын зөрчил гаргах гэхээсээ илүүтэй 2015-2017 оны хооронд Боловсролын сайдтай байгуулсан гэрээний биелэлт маш сайн хэмээн үнэлгээ авч байсан” гэдгийг дурдаж байсан юм.

Ийнхүү анхан шатны шүүхээс Г.Батбаатарыг үндэслэлгүй албан тушаалаас нь чөлөөлсөн гэсэн шийдвэр 2018 оны аравдугаар сарын 02-нд гарчээ.

Мөн Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхээс 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулж, 2352 дугаар магадлал гарсан бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Улсын Дээд шүүхээс дээрх шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн шийдвэр гарсан байна.

Гурван шатны шүүхийн шийдвэрээр иргэн Г.Батбаатарыг ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул ажилд нь эргүүлэн томилох ёстой. Үүний зэрэгцээ, шүүхийн шийдвэр хэрэгжиж эхэлмэгц, захирлын үүрэг гүйцэтгэгчийн эрх цуцлагдаж, Ж.Цолмон нь ажлаа хүлээлгэн өгөх ёстой хуулийн заалттай. Гэтэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нь өнөөдрийг хүртэл албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй байсаар байгаа ажээ.

Иргэн Г.Батбаатарын өмгөөлөгч Д.Наранбулагийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсын Сайдад хандаж, дээрх асуудлыг шийдвэрлэхийг хүсчээ. Хүсэлтийнх нь дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас хүссэн албан тоот цохож өгчээ.

Харамсалтай нь, энэхүү албан тоотыг өнөөдрийг хүртэл авч хэлэлцэхүй байгаа бөгөөд үндэслэлгүй ажлаасаа халагдсан Г.Батбаатарын эрх зөрчигдөж, Ж.Цолмон нь ажлаа хүлээлгэн өгөх дургүй байгааг Д.Наранбулаг өмгөөлөгч учирлаж байна.

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-11-05 192.82.66.93

Баатарбилэг сайд ч салбарыг нэг самарч байнадаа. Энэ сургуулийн захирлыг хамт олон нь сонгон шалгаруулалтаар сонгох хэрэгтэй.Одоо энэ Батбаатар захирал нь шүүхийн шийдвэр биелүүлээгүй үеийн хохирлоо нэхвэл хэн төлөх вэ? Баатарбилэг үү

Avatar

Зочин 2019-11-05 202.131.227.51

http://sharmedee.mn/55158.html Батбаатарын булхиа барагдахгүй шдээ

Avatar

zochin 2019-11-05 202.131.227.51

Янз бүрийн хэрэгт холбогдоод одоо шалгагдаж байгаа хүнийг яалаа гэж төрийн албанд томилох вэ дээ. Сургуулийнхаа төлөө бус ашгийн төлөө ажилладаг, сургуулийн оюутан охидыг хоргоодог хормойн донтой ёс зүйгүй хүнийг захирлын тушаалаас буулгасан нь болсон юм.

Avatar

Unen ylna! 2019-11-05 88.130.53.116

Chi harsiimuu mal mini

Avatar

Зочин 2019-11-05 202.9.45.82

Батбаатарт АШУҮИС-г өмчлөөд өгчихсөн юм уу. Цолмон боловсролтой дайчин цоглог эмэгтэй. Дэмжиж бна

Avatar

Зочин 2019-11-05 192.82.75.74

Batbaatar kapital bankind anagaahiin surguuliin 4 тэрбум. Tugrugiig ugch hahuuld n 400 saya tugrug avsan n notlogdoj eruugiin tsagdaa deer shalgagdaj baigaa gsn shuu Ene 2oos uur shudarga ajliin tuluu setgeltei shunalgui hun chanartai Chadvarlag bagsh naraas taviachee naad 2chin namiin gar huluud dee

Avatar

zochin 2019-11-05 202.9.43.139

Ene 2-oos uur hun baihgui yum uu

Avatar

Зочин 2019-11-05 66.181.190.54

Энэ 2-г больё өөр хүнийг тавь хэл амтай шуналтай сургууль бузарлаачидаас салмаар байн

Avatar

Жадамбын цолмон 2019-11-05 202.126.89.115

Батбаатар АШУҮИСд үйлчлэгч, нягтлан, нярав, мэргэжилтэнгээс бусад багш хүний дамжиж дээшилдэг бүх шатыг дамжсан учраас бүх ажлыг мэддэг, бүх хүнээ таньдаг байсан. Тиймдээ ч бүх журамаа мэддэг, түүний цоорхойг ч олж харж чаддаг. Өөрөө ч салбарын сайн мэргэжилтэн, эрдэмтэн учир түүнээс хүмүүс айдаг байсан, дайсан ч ихтэй, бүх хүнийг баЗдаг бас дарамталдаг байсан даа. Харин одоо бүх зүйл унтарч байна

Avatar

Beegii 2019-11-05 192.82.77.112

Birgii hudlaa yriad bgarai chi

Avatar

Зочин 2019-11-05 192.82.78.128

Чи мэдэхгүй л дээ, эзнээ дагаж явдаг золбин гөлөг юм чинь, цолмонтойгоо хамт зайлах биз

Avatar

Зочин 2019-11-05 64.119.21.251

Цолмон бол шуналтай л хун.Ашиглах юм аа л бодно. Мэдлэг чадвар ноол ь

Avatar

Зочин 2019-11-05 64.119.25.145

Tsolmongiin nuu as

Avatar

Manai zahiral 2019-11-05 64.119.25.145

Tansfactoriin naranbatar. Shudnii otgonbold 2-ыг уул нь батьаатарь шавиа гэж тавьсан одоо батбаатараа муулаад албан тушаалдаа улдэх гээд бур нууц вмраг нь болцгоожээ. Шалгаачээ.

Avatar

Gantumur 2019-11-05 31.173.85.14

Batbaatar kapital bankind anagaahiin surguuliin 4 тэрбум. Tugrugiig ugch hahuuld n 400 saya tugrug avsan n notlogdoj eruugiin tsagdaa deer shalgagdaj baigaa

Avatar

Зочин 2019-11-05 64.119.17.214

Сайхан ш*** юмаа

Avatar

Batbaatar 2019-11-05 31.173.85.14

Batbaatar ih hemjeenii mungu idej uusan asuudalaar eruu uusegen shalgaj baigaa,, gemt heregten gaj donton

Avatar

zochin 2019-11-05 124.158.109.232

Batbaatar hereggui yasan ih uilarch baina iim hunig Mongol Tur b** ulairch baigaa ajild ni tomiluul, songon shalgaruulalt hiigeed buzaad irsen ch zailuul Baatarbileg Saidaa.

Avatar

Багш 2019-11-05 64.119.24.170

Яг үнэндээ цолмон үүрэг гүйцэтгэгчийг тойрон хүрээлэгчдээс нь бусад нь тоохоо больсон шүү дээ. Балаг тариад байж л байна. Үнэндээ мэдлэг, чадваргүй, эрх мэдэлд шунасан эрх хүүхэлдэй шиг хүн болгоныг загнасан нэг юм л байдын. Өөрөө ч хоноцын сэтгэлтэй, өрөөл бусад нь ч байгаа дээр нь эрх мэдэл, мөнгө төгрөг ашиглаж авах гэсэн хүмүүс. Ажлаа, хамт олноо мэдэхгүйг нь далимдуулаад амжуулах гэсэн гарууд

Avatar

Төмөрчөдөр 2019-11-05 66.181.184.58

Батбаатар нь арай дээр ажил хэрэгч хүн байна лээ. Менежмент сайтай . Цолмон бол бараг юу ч мэдэхгүй доор нь ажилладаг хүмүүс хүртэл дэндүү чадваргүй санагдсан. Нөгөө намын л томилгоо байх даа хөөрхий

Avatar

АШУҮИС-ийн багш 2019-11-05 64.119.16.111

Шаардлагатай бол нийт багш нарын хурлыг зохион байгуулъя. Академик байгууллагын үйл ажиллагаа хэдийнээ доголдоод байгаа тул нэн даруй өөрчлөх шаардлагатай.

Avatar

Багш 2019-11-05 64.119.25.145

Манай сургууль дээрээ ирээч гэж урья. Та евдвел хэний гараар орох вэ. Хамгийн хариуцланатай сургуульд улс терийн аймшигтай хуухэн яаж галзуурч байна гэхдээ хамгийн еревдмеер нь 20 жил дэд захирал хийсэе хумуус ээс болж бгааг бугд мэдэж бацна. Ээж нь хэнибилээ дээ

Avatar

Зочин 2019-11-05 202.131.227.51

АШУҮИС-ийн үйл ажиллагаа хэвийн л явж байгаа шүү дээ. сайн ажилаж байгаа хүнээ элдэвээр гүтгэхээ больмоор юм

Avatar

Зочин 2019-11-05 202.131.227.51

АШУҮИС-ийн үйл ажиллагаа хэвийн л явж байгаа шүү дээ. Хийж байгаа нэгнийгээ дэмжихгүй юмаа гэхэд ядаж худлаа мэдээлэл тараахаа болиоч эээ

Avatar

АШУҮИС-ийн багш 2019-11-05 64.119.16.111

Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг манай хамт олон дэмжиж байна.

Avatar

S 2019-11-05 192.82.77.112

Chi hudlaa hamt olon tuluuluhgui shuu

Avatar

Зочин 2019-11-05 202.131.227.51

Яг үнэндээ Батбаатарыг явсанд АШУҮИС-ийн багш ажилтан албан хаагчид бүгд баярлаж байгаа ш дээ. Эргээд ирж дарамтлахаас нь айгаад байдаг юм байхдаа.

Avatar

Ganaa 2019-11-05 103.229.121.80

Батбаатар нь хүн чанар ажил хэрэгч хүн шүү. Шүүхийн шийдвэрээ хэрэгжүүлээч

Avatar

Нууц 2019-11-05 202.126.89.30

Олон охид Батбаатар захиралд хучиндуулсэн тукай гомдол байдаг юм гэсэн

Avatar

Зочин 2019-11-05 64.119.17.68

Арай ч ингэж үндэслэлгүй худал мэдээлэл бичиж болохгүй

Avatar

Haha 2019-11-05 88.130.53.116

Haha eniig Tsolmon bichsiimuu? Ymar aimar hereg we?

Avatar

Зочин 2019-11-05 202.131.227.51

Дээд шүүхийн шийдвэрийг БСШУС-ын сайд 6 сар биелүүлээгүй байх нь

Avatar

Зочин 2019-11-05 202.126.88.142

Баатарбилэг сайд та хуулиа дээдэлж шүүхийн шийдвэр биелүүлж ажиллаж чадахгүй бол өөрөө огцрох хэрэгтэй. Шүүхийн 3 шатны шийдвэр, хууль зүйн яамны шийдвэр, танай засгийн газрын шийдвэр бүгд л батбаатарын буцаан томил гэсэн байна ш тээ. Чамд энэнээс өөр юу хэрэгтэй юм бэ.

Avatar

Зочин 2019-11-05 202.126.89.14

Монголд хуулиа биелүүлдэг хүмүүсийг сайд дарга болгодог болмоор юм. Энэ тэнэг авгай нь өөрөө зайлах хэрэгтэй

Avatar

зочин 2019-11-05 202.21.120.242

Шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилгүй байсан хугацаагаа дахиад шүүхдэх нөхцөл үүсэн байна ш тэй

Avatar

Зочин 2019-11-05 202.179.25.89

Шоучин Батбаатар ч хэрэггүй. Сургууль дотроос нь профессорууд нь ээлжлээд 2 жилээр сургуулиа удирддаг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Дэлхийн том сургуулиуд тийм л байдаг. Монголд улс төрчид, ялсан намын шоучид томиглогддог. Иймээс хөгжихгүй байна.

Avatar

Багш 2019-11-05 64.119.24.170

Тэгж болохгүй л дээ. Одоо Сайдад 2 зам байна. Гүрийснээрээ гүрийх, эсвэл хуулийн дагуу ажиллах. 3 дахь хүнийг томилох боломжгүй юм

Avatar

Зочин 2019-11-05 66.181.171.34

Санжийн Баярын шаалтуур Цолмон ажлаа өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж