АШУҮИС-ийн захирлыг томилъё, сайд аа!

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

АШУҮИС-ийн захирлыг томилъё, сайд аа!

АШУҮИС-ийн захирлыг томилъё, сайд аа!

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын суудлыг тойрсон маргаан өнөөдрийг хүртэл шийдлээ олж чадахгүй байсаар байна.

Хэргийг эргэн сануулбал, 2018 оны долдугаар сарын 09-нд тус сургуулийн захирлын албан тушаалыг хашиж байсан Г.Батбаатарыг ээлжийн амралттай, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гарчээ.

Тэрхүү тушаалд 2017 оны үндэсний аудитын газраас гаргасан 02287 тоот албан шаардлагыг үндэслэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 зүйл заалтаар Г.Батбаатарыг үүрэг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр энэхүү үндэслэлтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж, улмаар шүүхэд хандсан байдаг.

Г.Батбаатар нь дээрх шийдвэрийг эсэргүүцэн хэлэхдээ: “2017 оны их сургуулийн санхүүгийн байдал, үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт нь бүхэлдээ зөрчилгүй гэх стандарт, дүгнэлт гарсан байдаг бөгөөд сахилгын зөрчил гаргах гэхээсээ илүүтэй 2015-2017 оны хооронд Боловсролын сайдтай байгуулсан гэрээний биелэлт маш сайн хэмээн үнэлгээ авч байсан” гэдгийг дурдаж байсан юм.

Ийнхүү анхан шатны шүүхээс Г.Батбаатарыг үндэслэлгүй албан тушаалаас нь чөлөөлсөн гэсэн шийдвэр 2018 оны аравдугаар сарын 02-нд гарчээ.

Мөн Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхээс 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулж, 2352 дугаар магадлал гарсан бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Улсын Дээд шүүхээс дээрх шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн шийдвэр гарсан байна.

Гурван шатны шүүхийн шийдвэрээр иргэн Г.Батбаатарыг ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул ажилд нь эргүүлэн томилох ёстой. Үүний зэрэгцээ, шүүхийн шийдвэр хэрэгжиж эхэлмэгц, захирлын үүрэг гүйцэтгэгчийн эрх цуцлагдаж, Ж.Цолмон нь ажлаа хүлээлгэн өгөх ёстой хуулийн заалттай. Гэтэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нь өнөөдрийг хүртэл албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй байсаар байгаа ажээ.

Иргэн Г.Батбаатарын өмгөөлөгч Д.Наранбулагийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсын Сайдад хандаж, дээрх асуудлыг шийдвэрлэхийг хүсчээ. Хүсэлтийнх нь дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас хүссэн албан тоот цохож өгчээ.

Харамсалтай нь, энэхүү албан тоотыг өнөөдрийг хүртэл авч хэлэлцэхүй байгаа бөгөөд үндэслэлгүй ажлаасаа халагдсан Г.Батбаатарын эрх зөрчигдөж, Ж.Цолмон нь ажлаа хүлээлгэн өгөх дургүй байгааг Д.Наранбулаг өмгөөлөгч учирлаж байна.

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж